Элоира (Eloira)
Pregna international limited
Эмийн хэлбэр
Ерөндөг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Левоноргестрел агуулсан умайн ерөндөг бөгөөд 5 хүртэлх жилийн хугацаанд жирэмслэлтээс хамгаална.
- Биеийн юм ихээр ирдэг эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах умайн ерөндөг сонгосон үед эмчилгээнд тустай гэж Бүтээгдэхүүний мэдээлэлд дурдсан.
Эсрэг заалт
- Жирэмсэн үед, халдварлагдсан үр хөндөлт эсвэл зулбалтын дараа шууд, төрсний дараах үжлийн үед хэрэглэхгүй.
- Шалтгаан тодорхойгүй үтрээний цус алдалт, хөхний хорт хавдар, умай эсвэл өндгөвчний хорт хавдар, одоогийн бэлэг эрхтний үрэвсэл, умайн хөндийн гажиг, идэвхтэй БЗДХ зэрэг үед хэрэглэхгүй.
- Найрлагын аль нэг бүрэлдэхүүнд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.