Өндгөвчний хорт хавдар нь АНУ-д хамгийн их нас баралтад хүргэдэг эмэгтэйчүүдийн хавдар юм. Өндгөвчний хорт хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлc нь удамшлын урьдал нөхцөл болон дааврын хүчин зүйлс
зэрэг юм. Өндгөвч нь янз бүрийн төрлийн эдээс
тогтдог бөгөөд эдгээрээс нь хоргүй эсвэл хорт хавдар үүсдэг.
Шинж тэмдгүүд нь өртсөн эдийн төрлөөс хамаардаг бөгөөд хэсэг газрын хэвлийн эмзэглэл, даавар ялгаруулдаг хавдрын улмаас үүссэн дотоод шүүрлийн шинж тэмдгүүд зэрэг нь илэрч болдог. Бусад хавдар, лимфомын үсэрхийлэл нь өндгөвчинд нөлөөлж болно.
Өндгөвчний хамгийн түгээмэл хорт хавдар бол өндгөвчний серозон хорт хавдар бөгөөд голчлон настай эмэгтэйчүүдэд тохиолддог . Өндгөвчний хорт хавдрын эхэн үед шинж тэмдэг илэрдэггүй нь оношийг хойшлуулж, өвчний тавиланд таагүй нөлөө үзүүлдэг.
Өндгөвчний хорт хавдар нь ихэвчлэн хэвлийн дотор үсэрхийлдэг ба хожим нь хорт хавдартай холбоотой үүсэх асцитын улмаас хэвлийн тойрог ихэссэнтэй холбоотойгоор мэдэгдэхүйц болдог. Эмчилгээ нь хавдрыг мэс заслын аргаар тайрах ба хими эмчилгээ байдаг.
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.