Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Өндгөвчний олон уйланхайт хам шинж (Polycystic Ovarian Syndrome)

    Эмэгтэйчүүдийн өвчнүүд, Эндокринологи, Эх барих

    Сүүлийн шинэчлэл: 2023/11/12
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Өндгөвчний олон уйланхайт хам шинж (Штейн-Левенталь хам шинж) нь эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн хамгийн түгээмэл эмгэгүүдийн нэг юм. Энэ нь гиперандрогенизм (гирсутизм- үсжих, батга, вирилизм-эрших шинж орох), , овуляци зогсох болон өндгөвчинд олон уйланхай байх зэргээр илэрдэг. Оношилогоонд өндгөвчний үйл ажиллагааны алдагдал, гиперандрогенизмын эмнэлзүйн шинж тэмдгийг илрүүлэх зорилгоор өвчтөний бүрэн түүх, биеийн үзлэг багтдаг. Лабораторийн шинжилгээ гиперандрогенизмыг батлах, ижил төстэй эмнэлзүйн шинж бүхий бусад эмгэгийг үгүйсгэхийн тулд хийгддэг.

    Насанд хүрэгсдэд хэт авиан шинжилгээг өндгөвчний хэмжээг тогтоох, уйланхайт цэврүүнүүдийг илрүүлэхэд ашигладаг. Оношлогдсон тохиолдолд өвчтөний нөхөн үржихүйн зорилгод тохирсон эмчилгээг амьдралын хэв маягтай хослуулан хийдэг.  PCOS-тэй эмэгтэйчүүд , , , эндометрийн хорт хавдартай холбоотойгоор цаашид  бодисын солилцооны синдромтой болох магадлал PCOS-гүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин их байдаг. Түүнчлэн PCOS нь ановуляцийн болон үргүйдэлд хүргэх хамгийн түгээмэл шалтгаан болоод байна. Тиймээс энэхүү өвчнийг цаг алдалгүй эрт оношилж, хавсарсан өвчнийг илрүүлэн зохих эмчилгээг хийх шаардлагатай

    2023 оны байдлаар өндгөвчний олон уйланхайт хам шинж нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн ойролцоогоор 8-13%-д тохиолдсон байна. Үүнээс 70 хүртэлх хувь нь дэлхий даяар оношлогдоогүй хэвээр байна.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Эмгэг жам

    Эмгэг Судлал

    Эмнэл зүй

    Ялган Оношилгоо

    Оношилгоо

    Эмчилгээ

    Хүндрэл

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374