Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Бамбай булчирхайн хорт хавдар (Thyroid cancer)

    Ерөнхий мэс засал, Хавдрын өвчнүүд, Эндокринологи

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Бамбай булчирхайн хорт хавдар нь бамбай булчирхайн тироцит эсвэл парафолликуляр эсүүдээс үүсдэг хорт хавдар юм. Энэ нь ихэвчлэн 30-50 насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Бага насандаа толгой, хүзүүний хэсгээрээ цацраг туяанд өртөх, бамбай булчирхайн хорт хавдрын удамшлын өгүүлэмжтэй байх зэрэг нь хорт хавдраар өвчлөх эрсдэлт хүчин зүйлс болдог.

    Бамбай булчирхайн хорт хавдар нь ихэвчлэн хатуу зангилаа хэлбэрээр илэрдэг. Бүх өвчтөнүүдэд эхний үнэлгээ хийх зорилгоор TSH-ийн шинжилгээ, бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ хийгддэг. Бамбай булчирхайн хорт хавдрын хэт авиан шинжилгээний шинж тэмдгүүд нь жигд бус ирмэг бүхий зангилаа, бичил шохойжилт, зэргэлдээх бүтэц эсвэл хүзүүний тунгалгийн булчирхайн хэсэг газрын нэвчилт үүсэх зэргүүд байдаг.

    Цусны сийвэнгийн TSH-ийн түвшин багатай өвчтөнүүдэд хийгддэг бамбай булчирхайн сцинтиграфийн шинжилгээнд илэрдэг хорт зангилаа нь ихэвчлэн “хүйтэн” эсвэл үйл ажиллагааны дутагдалтай байдаг. Оношийг баталгаажуулахын тулд нарийн зүүний хатгалтын бүхий цитопатологийн шинжилгээ хийх шаардлагатай.

    Бамбай булчирхайн хорт хавдрыг эсүүдийн бүтцээс хамааран хөхлөг эсийн өмөн, цэврүүт эсийн өмөн, тархилаг эсийн өмөн ба ялгаралгүй эсийн өмөн гэж ангилдаг. Ихэнх бамбай булчирхайн хорт хавдрын үед мэс заслын аргаар бамбай булчирхайг бүтнээр нь авах хагалгаа хийх , дараа нь RAIA болон TSH дарангуйлах L-тироксин, туяа эмчилгээ, хими эмчилгээ зэрэг туслах эмчилгээ хийдэг.

    Даамжирсан ялгаралгүй эсийн хорт хавдрын үед зөвхөн хөнгөвчлөх эмчилгээ хийх боломжтой. Өвчний тавилан нь бамбай булчирхайн хорт хавдрын төрлөөс хамаарна.

    • Шинэ тохиолдол: Жилд 100,000 хүн тутамд ~13.5 тохиолддог
    • Хүйс
    • Нас: Доорх ‘Тойм’ хэсгийг харна уу.
    • Монгол улсад
      • Бамбай булчирхайн хорт хавдрын өвчлөлийн 69 шинэ тохиолдол, нас баралтын 14 тохиолдол бүртгэгдэж, 100 000 хүн амд 2,4 өвчлөл ногдож байна.
      • Нийт шинэ тохиолдлын дийлэнх хувь буюу 91% нь эмэгтэйчүүдэд тохиолдож байна.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан

    Ангилал

    Хавдрын төрлүүдийн онцлог

    Дэд төрөл ба хувилбарууд

    Эмнэлзүй

    Оношилгоо

    Эмгэг судлал

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Хяналт

    Тавилан

    Өвчний код (ICD-10)

    Түлхүүр ойлголтууд

    Мэдлэг шалгах сорил

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380