Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах зэрэг хэд хэдэн төрөлтэй. Эдгээрээс гемодиализын эмчилгээ хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Тохиромжтой БОЭ-ний төрлийг эмчилгээний хугацаа , өвчтөний үзүүлэлтүүд, эмчилгээний заалт, мөн өвчтөний сонголт зэргийг харгалзан сонгодог.
Гемодиализ
- Өвчтөний цусан дахь хорт бодисууд болон илүүдэл шингэнийг тусгай шүүлтүүр болон диализын уусмалын тусламжтайгаар аргаар шүүн цэвэрлэх эмчилгээний арга.
Хэвлийн диализ
- Эмчилгээний тодорхой найрлага бүхий ариун уусмалыг хэвлийн хөндийд байрлуулсан гуурсны тусламжтайгаар хэвлийн гялтан хальсны судасны хагас нэвчимтгий байдлыг ашиглан өвчтний биед хуримтлагдсан хорт бодисууд, илүүдэл шингэнийг цус болон эдээс шүүн цэвэрлэх эмчилгээний арга.
Гемофилтьраци
- Венээр хийх шингэн болон тусламжтай цусыг аргаар шүүн цэвэрлэх эмчилгээний арга.
Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ
- Эмчилгээ амжилттай болсон тохиолдолд диализад ордог өвчтөнүүдтэй харьцуулахад амьдралын чанарыг сайжруулж, нас баралтыг бууруулдаг.
Яаралтай бөөр орлуулах эмчилгээ
- БЦГ, цочмог ээнэгшил алдагдсан зүрхний дутагдал, хордлого гэх мэт цочмог эмгэгүүдийн үед богино хугацаанд хэрэглэгддэг.
- Гемодиализ, гемофильтраци
Байнгын бөөр орлуулах эмчилгээ
- БАӨ ТШ-ны эмчилгээнд ихэвчлэн хэрэглэгддэг.
- Гемодиализ, хэвлийн диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ.
Тархвар зүй
Урьдчилсан үзлэг, үнэлгээ
Заалт
Механизм
Эмчилгээний хувилбар
Судасны хүрц
Хүндрэл
Хүндрэл үүсгэх эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт, менежмент
Бусад хүндрэл
Хэвлийн диализ тодорхойлолт
Хэвлийн диализ эмчилгээний заалт
Хэвлийн диализийн зарчим, үндсэн төрөл, гуурс тавих
Хэвлийн диализийн хүндрэлүүд
Хэвлийн диализийн шалтгаант перитонит
Менежмент, урьдчилан сэргийлэлт
Эх сурвалж
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөрний цочмог гэмтэл/дутагдал (Acute kidney injury)
Хэвийн ажиллаж байсан бөөрний үйл ажиллагаа цочмог алдагдаж, шээсний ялгаралт багасч хорт бодисууд, илүүдэл шингэн биед хуримтлагдаж, амьдралын чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа хямрах хамшинж.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.