Фостер (Foster)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
Бронхийн багтраа
- Фостер бэлдмэлийг бронхийн багтраатай хүмүүст, зайлшгүй 2 эмийн хослолоор (глюкокортикостероид ба уртасгасан үйлдэлтэй бета2-адреномиметик) ингаляциар эмчлэх шаардлага гарсан тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:
- глюкокортикостероид ба түргэн үйлдэлтэй β2-адреномиметик эмүүдийг хэрэглээд байхад, эмчилгээний хүссэн үр дүнд хүрэхгүй байгаа эсвэл
- глюкокортикостероид ба уртасгасан үйлдэлтэй бета2-адреномиметикийн хослолыг ингаляциар хэрэглэх үед бронхийн агчил түргэн тавигдаж, эмчилгээний үр нөлөө сайн байгаа бол энэ бэлдмэлийг хэрэглэнэ.
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин (УАБӨ)
- Уушгины архаг бөглөрөлтөт өвчтэй (УАБӨ) (эхний 1 секунд дэх огцом гаргалтын амьсгалын эзэлхүүн FEV1 < 50%) хүмүүст, цагаан мөгөөрсөн хоолойг тэлэх уртасгасан үйлдэлтэй эм үргэлж хэрэглэдэг хэдий ч бронхийн агчил байнга тохиолддог гэсэн өгүүлэмжтэй бол шинж тэмдгийн эмчилгээ байдлаар хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Беклометазоны дипропионат ба формотеролын фумаратын дигидратад эсвэл туслах бодисуудын аль нэгэнд хэт мэдрэгшилтэй бол хэрэглэхийг хориглоно.