Глаукома (Glaucoma)
Глаукома гэдэг нь нүдний дотоод даралт ихэссэнтэй холбоотой эсвэл холбоогүйгээр харааны мэдрэл цочмогоор болон архагаар сөнөрөлд хүрдэг нүдний бүлэг эмгэг юм. Насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй сохролын 1-р тэргүүлэх шалтгаанд насжилттай холбоотой шар толбоны сөнөрөл, 2-р шалтгаанд глаукома багтаж байна. Гол хоёр хэлбэр байдаг ба үүнд нээлттэй өнцөгт болон хаалттай өнцөгт глаукома багтана.
Нээлттэй өнцөгт глаукома нь нийт тохиолдож буй глаукомын 90%-ийг эзэлдэг ба өвчний явц харьцангуй удаан, эхлэл нь шинж тэмдэггүй байх бөгөөд цаг хугацааны эрхэнд хоёр нүдний захын хараа алдагддаг. НДД-ыг буулгах тохиромжтой эмчилгээ (хэсгийн простагландин гэх мэт) хийж чадвал хүнд хэлбэрийн гэмтэл үүсэхээс өмнө өвчний явцыг зогсоох боломжтой байдаг.
Харин цочмог хаалттай өнцөгт глаукома нь гэнэтийн цочмог өвдөлтөөр эхэлж, нүд улайх, нүдний алим хатуурах шинж тэмдэг илрэх ба толгойн урд хэсгээр өвдөх, хараа бүрэлзэх, гэрэл рүү харахад цагираг үзэгдэх шинж тэмдэг хавсран илэрнэ. Гарааны эмчилгээг ( нүдний дусаалга болон судсаар) яаралтай эхэлснээр НДД-ыг эрчимтэйгээр буулгаж, сохролоос сэргийлэх нэн ач холбогдолтой. Архаг хаалттай өнцөгт глаукома гэх хэлбэр мөн байх ба нээлттэй өнцөгт глаукоматой ижил эмчилгээний зарчимтай байдаг.
- 2019 онд -ын тайланд дурдсанаар Монгол Улсад сохрол, сул хараатай хүмүүсийн тоо 22,000 орчим байсан ба үүний 13.7% нь глаукомагийн шалтгаантай байжээ.
- АНУ-д насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй сохролын 1-р тэргүүлэх шалтгаанд насжилттай холбоотой шар толбоны сөнөрөл, 2-р шалтгаанд глаукома бүртгэгдэж байна.
- АНУ-д 2.3 сая тохиолдол бүртгэгдсэн байна.
- Хараа алдагдал - нийт тохиолдлын 10%
- Сохрол - нийт тохиолдлын 5%
- Нээлттэй өнцөгт глаукома нь хаалттай өнцөгт глаукомаас илүү элбэг тохиолддог.
- H40ГлаукомGlaucoma
Ерөнхий
Эмгэг физиологи
Нээлттэй өнцөгт глаукома
Эмчилгээ
Хаалттай өнцөгт глаукома
Цочмог хаалттай өнцөгт глаукома эмчилгээ
Архаг анхдагч хаалттай өнцөгт глаукомын эмчилгээ
Төрөлхийн глаукома
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эм
Тимолол (Timolol)
Нүдний эм › Нүдэнд хэрэглэх бета-адренорецепторын хориглогч
Эм
Ацетазоламид (Acetazolamid)
Нүдний эм › Нүдэнд хэрэглэх карбоангидразын дарангуйлагч
WHO
World Health Organization - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага.