Дэд гарчиг
Фостер (Foster)
Chiesi Farmaceutici S.P.A.,
- Эмийн хэлбэр
- Ингаляцийн цацлага
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Беклометазон + Формотерол (Beclomethasone + Formoterol)
Тун ба савлагаа
100 мкг / тун + 6 мкг / тун · 120 тун
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 99,500 төг
- ЭМД хөнгөлөлт
- 29,850 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 69,650 төг
Бронхийн багтраа
- Фостер бэлдмэлийг бронхийн багтраатай хүмүүст, зайлшгүй 2 эмийн хослолоор (глюкокортикостероид ба уртасгасан үйлдэлтэй бета2-адреномиметик) ингаляциар эмчлэх шаардлага гарсан тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:
- глюкокортикостероид ба түргэн үйлдэлтэй β2-адреномиметик эмүүдийг хэрэглээд байхад, эмчилгээний хүссэн үр дүнд хүрэхгүй байгаа эсвэл
- глюкокортикостероид ба уртасгасан үйлдэлтэй бета2-адреномиметикийн хослолыг ингаляциар хэрэглэх үед бронхийн агчил түргэн тавигдаж, эмчилгээний үр нөлөө сайн байгаа бол энэ бэлдмэлийг хэрэглэнэ.
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин (УАБӨ)
- Уушгины архаг бөглөрөлтөт өвчтэй (УАБӨ) (эхний 1 секунд дэх огцом гаргалтын амьсгалын эзэлхүүн < 50%) хүмүүст, цагаан мөгөөрсөн хоолойг тэлэх уртасгасан үйлдэлтэй эм үргэлж хэрэглэдэг хэдий ч бронхийн агчил байнга тохиолддог гэсэн өгүүлэмжтэй бол шинж тэмдгийн эмчилгээ байдлаар хэрэглэнэ.
- дипропионат ба фумаратын дигидратад эсвэл туслах бодисуудын аль нэгэнд хэт мэдрэгшилтэй бол хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD)
Үрэвслийн улмаас агаар дамжих жижиг гуурсан хоолойд агаарын урсгал хязгаарлагдах уушгины архаг явцтай өвчин юм. Тамхи татаx нь УАБӨ үүсэх үндсэн эрсдэлт хүчин зүйл боловч орчны нөлөө, агаарын бохирдол агаар дамжуулах замын архаг халдвар нөлөөлж болно. Удамшлын α1 антитрипсины дутагдал нь зарим хүмүүст УАБӨ үүсэх эрсдэл хүчин зүйл болдог.
FEV1
Forced expiratory volume in 1 second – Хүчилсэн амьсгал гаргалтын эхний 1 секундын эзэлхүүн