Дэд гарчиг
Фуросемид – Айвико тарилгын шингэний үйлдвэр (Furosemid)
Айвико тарилгын шингэний үйлдвэр
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал
- Олон улсын нэршил
- Фуросемид (Furosemide)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
1%-2 мл · №50
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Зүрхний архаг дутагдал, бөөрний архаг болон цочмог дутагдал, элэгний цирроз, тархи болон бөөрний хаван, гипертони, бөөрөөр хувиралгүй ялгардаг химийн бодисын хордлого, жирэмсний хожуу хордлого зэрэг өвчнүүдийн үед тус бүр хэрэглэнэ.
- Бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн болон бөөрний түүдгэнцрийн цочмог үрэвсэл, анури бүхий бөөрний үйл ажиллагааны цочмог дутагдал (түүдгэнцрийн фильтраци 3-5 мл/минутаас бага), элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдал, элэгний ком ба урьтал ком, шээс ялгаруулах сувганцрын нарийсал, шээс ялгаруулах зам чулуугаар бөглөрөх, комын урьтал байдал, гипергликемийн ком, гиперурикеми, тулай, митраль болон гол судасны хавхлагын стеноз, төвийн венийн даралт ихсэх (10 мм м.у.б.д-аас дээш), артерийн даралт буурах, зүрхний булчингийн цочмог инфаркт, нойр булчирхайн үрэвсэл, ус давсны солилцоо алдагдах болон хүчил шүлтийн тэнцвэр алдагдах (гипокалиеми, алкалоз, гиповолеми, гипонатриеми, гипохлореми, гипокальциеми, гипомагниеми), хуруувчин цэцгийн хордлогын үед тус тус хэрэглэхийг хориглоно. Мөн системийн чонон хөрвөс, түрүү булчирхайн томролт, гипопротейнеми, чихрийн шижин, тархины судасны хатуурал, үрэвсэлт өвчинтэй хүнд хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрхний архаг дутагдал (Congestive heart failure)
Зүрхний бүтцийн ба/эсвэл үйл ажиллагааны өөрчлөлтийн улмаас зүрхний ховдлын дүүрэлтийн ба шахуургын үйл ажиллагаа алдагдаж, эмнэлзүйд амьсгаадах, уушигны/захын хаван үүсэх, шээсний гарц багасах, ядрах, биед шингэн хуримтлагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг цогц хам шинжийг зүрхний архаг дутагдал гэнэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэгний хатуурал (Liver Cirrhosis)
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ.