Фивро (Fybro)
- C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Шалтгаан тодорхойгүй уушигны фиброзын эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
Дараах эмчлүүлэгчдэд хэрэглэж болохгүй
- Үндсэн эсвэл туслах бодист хэт мэдрэг эмчлүүлэгчид
- Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдал буюу элэгний өвчний эцсийн шатанд буй эмчлүүлэгчид
- Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдал (креатининий клиренс <30мл/мин) буюу диализ хийх шаардлагатай бөөрний өвчний эцсийн шат
- Флувоксамин хэрэглэдэг эмчлүүлэгчид
- Галактозын үл тэвчил, Лапп лактазын дутагдал буюу глюкоз-галактозын мальабсорбц зэрэг удамшлын эмгэгтэй эмчлүүлэгчид (уг эм нь лактоз агуулдаг)
Дараах эмчлүүлэгчдэд болгоомжтой хэрэглэнэ
- Элэгний эмгэгтэй эмчлүүлэгчид (элэгний үйл ажиллагааны алдагдал даамжирах эрсдэлтэй)
- Бөөрний эмгэгтэй эмчлүүлэгчдэд (туршлага хомс)
- Өндөр настан
- Хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй эмчлүүлэгч
- Уг эмэнд Шар No.4 (тартразин) агуулагддаг тул хэт мэдрэгшил буюу харшлын өгүүлэмжтэй эмчлүүлэгчдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
- Уг эмэнд Шар No.4 (Sunset Yellow FCF) агуулагддаг тул энэ бодист хэт мэдрэг буюу харшлын өгүүлэмжтэй эмчлүүлэгчдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.