Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Глюкаген Хипокит

    Novo Nordisk A/S
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    1мг

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын уусмал бэлтгэх нунтаг | F20061120HP00975
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Эмчилгээний заалт
    • ГлюкаГен® -ыг хүүхдэд болон насанд хүрэгчдэд чихрийн шижингийн инсулин эмчилгээ хийлгэх явцад үүсч болох хүнд хэлбэрийн гипогликемийн үед эмчилгээний заалтаар хэрэглэнэ.
    • Оношлогооны заалт
    • ГлюкаГен® -ыг насанд хүрсэн хүмүүст хоол боловсруулах замын үзлэг шинжилгээ хийх үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг багасгах зорилгоор хэрэглэнэ.
    • Энэ зааврын 6.1 хэсэгт заасан идэвхтэй үйлчлэгч болон хольц бодисын аль нэгэнд хэт мэдрэгшсэн бол.
    • Феохромоцитома өвчтэй хүнд тус тус хэрэглэхийг хориглоно.
    • 4 Хэрэглэх үеийн тусгай болгоомжлол ба анхааруулга
    • Тандан судлах
    • Энэ эмийн биологийн ул мөрийг тандан судлах явцыг хөнгөвчлөхийн тулд эмийн нэр ба багцын дугаарыг хэрэглэх бүрд тодорхой тэмдэглэж байх ёстой.
    • ГлюкаГен® нь найруулсны дараа тогтвортой байдлаа удаан хадгалдаггүй учраас бэлдсэн даруйд хэрэглэх бөгөөд судсанд дуслаар тарьж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
    • Эмчилгээний зорилгоор хэрэглэх заалт
    • Гипогликеми дахин үүсэхээс сэргийлж эмчилгээний үйлдэл эхэлмэгц карбогидратыг өвчтөнд уулгах нь элгэнд гликогенийг нөөцлөх ач холбогдолтой. Хэрэв өвчтөний элгэн дэх гликогений нөөц шавхагдсан бол Глюкаген үр нөлөөгүй байна. Тийм учраас тухайн өвчтөн удаан хугацаанд өлсгөлөн явсан, адрен идэвхт системийн үйл ажиллагаа суларсан, архаг гипогликемитэй эсвэл архинаас үүдэлтэй гипогликемитэй бол маш бага буюу бараг үр нөлөөгүй. Адреналинаас ялгаатай нь Глюкаген булчингийн фосфорилаз ферментэд нөлөөлдөггүй тул араг ясны булчинд их хэмжээний гликогенаас карбогидратыг зөөвөрлөхийг дэмждэггүй байна.
    • Оношлогооны зорилгоор хэрэглэх заалт
    • Оношлогоо хийлгэх явцад Глюкаген хэрэглэж буй хүмүүс өлөн байгаа бол илүү зовиуртай байж болдог. Энэ үед дотор муухайрах, гипогликеми, цусны даралт өөрчлөгдөх зэрэг шинжүүд илэрнэ. Хэрэв тухайн оношлогооны үйл явцтай нийцэж байвал оношлогоо дууссаны дараа өлөн байгаа өвчтөнд карбогидрат уулгаж болно. Үзлэгийн дараа өлөн байх шаардлагатай эсвэл хүнд хэлбэрийн гипогликеми үүсвэл судсаар глюкоз тарих шаардлагатай.
    • Глюкаген® нь зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, цусны даралт, судасны цохилтын хурдыг нэмэгдүүлдэг. Глюкаген®-ийг оношлогооны тусламж болгон хэрэглэх үед зүрхний өвчтэй өвчтөнүүдийн зүрхний ажиллагааг тасралтгүй хянаж, шаардлагатай бол эмчилгээ хийх хэрэгтэй.
    • Глюкаген®-ийг оношлогооны тусламж болгон хэрэглэх үед чихрийн шижин өвчтэй хүмүүст богино хугацааны гипергликеми үүсгэдэг. Тиймээс чихрийн шижинтэй өвчтөнүүдэд хэрэглэх явцад цусан дахь глюкозын өөрчлөлтийг хянаж, шаардлагатай бол эмчилгээ хийх хэрэгтэй.
    • Глюкагенома өвчтэй хүмүүст оношлогооны тусламж болгон ашиглах бол маш болгоомжтой байх хэрэгтэй.
    • Эмчилгээний болон оношлогооны зорилгоор хэрэглэх бол
    • Глюкаген нь инсулинд антагонист үйлдэл үзүүлдэг бөгөөд хэрэв тухайн хүн инсулинома хавдартай бол болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
    • Глюкаген нь катехоламины ялгаралтыг дэмждэг. Феохромоцитома хавдрын үед Глюкаген нь хавдрыг сэдрээж, их хэмжээний катехоламиныг ялгаруулан цусны даралтыг цочмогоор ихэсгэж болзошгүй. Глюкагеныг феохромоцитома хавдартай хүмүүст хэрэглэхийг хориглоно. (4.3-р хэсгийг үзнэ үү).
    • Хольц бодис
    • Глюкаген® нь дээд тундаа (2 мл) тутамд 1 ммоль (23 мг) -аас бага хэмжээний натри агуулдаг бөгөөд энэ нь үндсэндээ "натригүй" гэсэн үг юм.
    • 5 Бусад төрлийн эмийн бэлдмэлтэй болон эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл
    • Инсулин: Глюкагентай антагонист үйлчлэл үзүүлнэ.
    • Индометацин: Глюкаген цусан дахь глюкозын хэмжээг нэмэгдүүлэх чадвараа алдаж, эсрэгээр гипогликеми үүсгэж болзошгүй.
    • Варфарин: Глюкаген нь варфарины цус бүлэгнэлтийн эсрэг үйлдлийг нэмэгдүүлж болзошгүй.
    • Бета-хориглогч бэлдмэлүүд: бета-хориглогч бэлдмэлүүдийг хэрэглэдэг хүмүүсийн хувьд Глюкагены хагас задралын хугацаа богино байдагтай холбоотойгоор зүрхний цохилтын тоо олшрох, цусны даралт ихсэх нь хэсэг зуур үргэлжилдэг. Гэхдээ титэм судасны эмгэгтэй хүмүүст цусны даралт ихсэх, зүрхний цохилтын тоо олшрохын эсрэг эмчилгээ хийх шаардлагатай байж болно. ГлюкаГен® бэлдмэлийг хэрэглэх заалтын дагуу тарьж хэрэглэх үед өөр бусад эмүүдтэй хэрхэн харилцан нөлөөлдөг талаар одоогоор бүрэн тодорхой болоогүй байна.
    • 6 Нөхөн үржихүйд, жирэмсэн болон хөхүүл үед

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7494