Кетамин Москва (Ketamine Moscow)
Moscow Endocrine Plant
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Нэмэлт болон ерөнхий суурь унтуулгад хэрэглэнэ.
- Яаралтай мэс заслын үед, ялангуяа гэмтлийн шок, цус алдалтын үед хэрэглэнэ.
- Венийн судсанд хийх олон найрлагатай унтуулгатай мэс ажилбар, оношлогоо, түлэгдэл болон боолт хийх бага ажилбарын үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Кетамин болон бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг үед хэрэглэхгүй.
- Артерийн гипертензи, артерийн даралт ихсэх, бах, сүүлийн 6 сарын зүрхний булчингийн шигдээсийн үед хориглоно.
- Бөөрний архаг дутагдал, тархины цусан хангамжийн дутагдал, преэклампси, эклампси, эпилепси болон бусад таталтын эмгэгийн үед хэрэглэхгүй.
- Архины хамааралтай өвчтөнд хэрэглэхийг хориглоно.