Амиа хорлох (Suicide and suicidal thoughts)
Амиа хорлох гэдэг нь хэн нэгэн санаатайгаар өөрийн амийг таслах төрх үйл юм. Зориуд амиа бүрмөсөн хорлох үйлдлийг суицид, амиа хорлох оролдлого хийх тохиолдлыг парасуицид хэмээн тодорхойлдог. -ын 2021 оны WHO Global Health Estimates судалгаагаар дэлхий дахинд 40 секунд тутамд нэг хүн буюу жилд 720,000 хүн амиа хорлон нас барж байна. Амиа хорлох төрх үйлд амиа хорлох бодол төрөх, амиа хорлолтыг төсөөлөх, амиа хорлох төлөвлөгөө зохиох буюу төлөвлөх, үйлдлийн аргаа сонгох, амиа хорлох үйлдэл хийх, амиа хорлох төрх үйл зэрэг хамаардаг. Оролдлого хийж буй хүмүүсийг сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан сэтгэцийн хувьд эрүүл боловч нийгэм сэтгэлзүйн ямар нэгэн тулгамдсан асуудалтай хүн, сэтгэцийн эмгэгтэй хэмээн 2 ангилдаг.
Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Амиа хорлох эрсдэлтэй эсвэл амиа хорлохоор төлөвлөж буй хүн өөрийн эд хөрөнгөө бусдад тараах эсвэл өөрийн хэрэг явдлыг цэгцэлж эхлэх (эдгээрийг тайлбарлах оновчтой тайлбар эсвэл үйл явдал болоогүй байх), хайртай дотны хүмүүстэйгээ болон таньдаг хүмүүстэйгээ дахиж уулзахгүй мэт хүмүүст баяртай гэж хэлэх, үхлийн тухай ярих "Би үхсэн бол дээр байх байсан", "Би төрөөгүй бол хичнээн сайхан" гэх мэт үг хэллэг ашиглах, амиа хорлох хэрэгсэл олж авах, жишээ нь буу худалдаж авах эсвэл эм нөөцлөх, амиа хорлох арга, үхлийн тухай судлаж эхлэх гэх мэт шинж илэрч байгаа үед ДЭМБ-с боловсруулсан амиа хорлох бодол, төлөвлөгөө, үйлдэл байгаа эсэхийг илрүүлэх 4 асуулт бүхий асуумжийг баримталж тухайн хүнтэй ярилцлага хийнэ. Уг асуултуудын 1 асуултанд л тийм гэж хариулсан бол амиа хорлох эрсдэлтэй гэж үнэлж амиа хорлох бодол, төсөөлөл, төлөвлөгөө зэргийг нийтэд нь амиа хорлох эрсдэлийн үнэлгээний шалгуур буюу ДЭМБ-ийн mhGAP-ийн үнэлгээний дагуу тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Тухайн хүнийг амиа хорлох оролдлого өндөр байгаа үед сэтгэлзүйн хямралын үеийн сэтгэл засал эмчилгээ гэж нэрлэдэг 3 үе шат бүхий эмчилгээг хийнэ. Тухайн хүн амиа хорлох оролдлого хийсэн, уг оролдлого нь бүтэлгүйтсэн үед “үхэж чадаагүй азгүй хүн” гэсэн мэдрэмж төрөх магадлал өндөр бөгөөд дахиад хэзээ ч амиа хорлох оролдлого хийхэд бэлэн байдаг тул цаг алдалгүй сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэл засал эмчилгээг эхлүүлнэ.
- Амиа хорлох үзэгдэл
- Зориуд санаатайгаар амиа бүрмөсөн хөнөөх үйлдэл болон амиа хорлох оролдлого хийх үйлдлийг нэгтгэсэн ойлголт.
- Амиа хорлох төгс үйлдэл
- Янз бүрийн аргуудыг ашиглан зориуд санаатайгаар амиа бурмөсөн хөнөөх үйлдлийг суицид буюу амиа хорлох.
- Амиа хорлох төгс бус үйлдэл
- Зориуд санаатайгаар амиа хорлох оролдлого хийх үйлдлийг парасуицид буюу амиа хорлох оролдлого гэдэг. .
- Далд амиа хорлолт
- Зуурдын гэнэтийн шалтгаан тодорхойгүй зарим нас баралтыг энэ ойлголтонд хамааруулан ойлгоно. Тухайлбал, машинд дайруулах, усанд живэх гах мэт. Мөн зарим улс оронд уг үйдлийн улмаас золгүй тохиолдол учирч болзошгүй, амь насанд нь аюултай гэдгийг мэдэж байгаа боловч уг үйлдлийг хийж буй тохиолдлуудыг далд амиа хорлолтонд оруулан үздэг.
- Амиа золиослох
- Тодорхой зорилгын улмаас "БАЙ" хүн амын дунд өөрийн амийг золиослон аллага үйлдэх зорилгоор мэргэжлийн алуурчид өөрийгөө золиослон их хүн амыг олноор хөнөөх хэлбэр.
- Эвтанаци
- Бие махбодын эмгэг, сэтгэцийн эмгэгтэй хүн засралын үедээ өөртөө болон эрүүл мэнддээ санаа зовж, хүнд өвчин эмгэгтэй хэн нэгэн зовлон шаналалаасаа хурдан ангижрах хүслийн улмаас сайн дураар өөрийн амийг хөнөөх хэлбэр.
- X71Санаатайгаар өөрөө живэх ба шумбахIntentional self-harm by drowning and submersion
- X72Өөрийгөө гар буугаар санаатай буудахIntentional self-harm by handgun discharge
- X73Өөрийгөө винтов буу, ангийн буу, бусад том буугаар санаатай буудахIntentional self-harm by rifle, shotgun and larger firearm discharge
- F32Сэтгэл гутрах тохиолDepressive episode
- F33Сэтгэл гутрах дахилтат эмгэгRecurrent depressive disorder
- F34.1ДистимиDysthymia
Тархвар зүй
Шалтгаан
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Амиа хорлох оролдого хийсэн үед авах арга хэмжээ
Мэргэжлийн тусламж үйлчилгээ
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
WHO
World Health Organization - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
амиа хорлох үйлдэл бүтэлгүй болох
Парасуицидыг өөрөөр зориудаар өөртөө хор хүргэх, зориуд өөрийгөө гэмтээх, өөртөө зориуд шарх үүсгэх, зориуд өөрийгөө хордуулах гэх мэтээр өөрийн амиа хорлох зорилгоор хэрэглэсэн аргаар нэрлэх тохиолдол байдаг.
Үүнд: Амь насанд эрсдэл учирч болзошгүй спортын төрлүүд хамаардаг.
Нэмэлт тайлбар