Mood [affective] disorders
Тэмдэглэл (Notes)
Энэ бүлэгт сэтгэл гутрах буюу сэтгэл хөөрөх эмгэг орно. Үндсэн хямрал нь ихэвчлэн үйл ажиллагааны бүхий л түвшинд гарах хямралтэй хавсардаг. Бусад шинж тэмдгийн ихэнх нь хоёрдогч шинжтэй байдаг. Эдгээр эмгэгийн ихэнх нь үечилсэн байх ба сэтгэл түгшээсэн үйл явдлуудтай холбоотой эхлэн үүсдэг.
Холбоотой контент
Хамаарна (Includes)
Хамаарахгүй (Excludes)
Тэмдэглэл (Notes)
Сэтгэл хөөрөл ба эрч хүч нэмэгдэх шинж тэмдэггүйгээр F32.-д тодорхойлсон сэтгэл гутрал дахин давтагдах байдлаар илэрдэг эмгэг. Гэхдээ сэтгэл гутрах тохиолын дараа богино хугацаагаар хөнгөн сэтгэл хөөрөх шинж илэрч болно, энэ нь заримдаа сэтгэл гутралын эсрэг эмийн эмчилгээний дараа илэрдэг. Сэтгэл гутрах дахилтат эмгэгийн хүнд хэлбэрүүд нь (F33.2.ба F33.3) үечилсэн сэтгэл гутрал, меланхоли, дотоод шалтгаант сэтгэл гутрал гэх мэт өмнө нь ашигладаг байсан нэр томъёотой ихээхэн төстэй байна. Уг эмгэгийн эхлэл нь хүүхэд ахуй наснаас өтлөх нас хүртэл аль ч насанд гарч, эхлэл нь цочмог буюу алгуур, явц нь хэдэн долоо хоногоос олон сар үргэлжилдэг. Сэтгэл гутрах дахилтат эмгэгтэй өвчтөн сэтгэл хөөрөх тохиол гарах эгзэг хэзээ ч бүрэн арилдаггүй. Ийм тохиолдолд оношийг F31.- гэж өөрчилнө.
Дэд ангилал
ICD-11-тэй харгалзах код