Mood [affective] disorders
Тэмдэглэл (Notes)
Энэ бүлэгт сэтгэл гутрах буюу сэтгэл хөөрөх эмгэг орно. Үндсэн хямрал нь ихэвчлэн үйл ажиллагааны бүхий л түвшинд гарах хямралтэй хавсардаг. Бусад шинж тэмдгийн ихэнх нь хоёрдогч шинжтэй байдаг. Эдгээр эмгэгийн ихэнх нь үечилсэн байх ба сэтгэл түгшээсэн үйл явдлуудтай холбоотой эхлэн үүсдэг.
Холбоотой контент
Хамаарна (Includes)
Хамаарахгүй (Excludes)
Тэмдэглэл (Notes)
Сэтгэлээр унах, эрч хүчээ алдах ба идэвх буурах шинж тэмдгээр илэрдэг. Баясах, хүсэн сонирхох, анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурч, ялимгүй бага ажил хийсний дараа эрс ядарна. Нойр ихэвчлэн хямарч, хоолонд дургүй болно. Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж үзэх нь сэтгэл гутралын хөнгөн хэлбэрийн үед ч байх бөгөөд үргэлж өөрийгөө буруушаадаг. Сэтгэлээр унах нь өдрөөс өдөрт хэлбэлзэж, орчин тойрондоо шүүмжлэлтэй хандаж чадахгүй бөгөөд идэвх сонирхол, сэтгэлийн ханамж буурах, өглөө босдог цагаасаа хэдэн цагийн өмнө сэрэх, үүрээр сэтгэл улам хүндрэх, сэтгэц хөдөлгөөний мэдэгдэхүйц саатал, байж сууж чадахгүй болох, хоолонд дургүй болох, турах, бэлгийн дур буурах зэрэг дотор эрхтэний шинж тэмдэг хавсран гарна. Илэрч буй шинж тэмдгийн тоо, хүнд хөнгөнөөс шалтгаалан сэтгэл гутрах тохиолыг хөнгөн, дунд, гүнзгий гэж ангилна.
Дэд ангилал
ICD-11-тэй харгалзах код