Ачааллаж байна…
Disorders of psychological development
Тэмдэглэл (Notes)
Энэ бүлэгт багтсан эмгэг нь: а) балчир буюу бага насанд эхэлдэг; б) төв мэдрэлийн тогтолцооны биологийн бойжилттой холбоотой үйл ажиллагааны хөгжилд хямрал буюу саатал гардаг; в) сайжрал буюу эргэлт дахилтгүй тогтвортой явцтай байдаг. Ихэнх тохиолдолд хэл яриа, хараа-орон зайн чадвар, хөдөлгөөний баримжаа алдагддаг. Ихэвчлэн саатал, бусад хямрал нь илэрсэн цагаас хойш хүүхэд өсч томрохын хэрээр багасна. Гэвч хөнгөн зэргийн хомсдол насанд хүрсэн хойно ч хэвээр үлдэх нь олонтаа.