Disorders of psychological development
Тэмдэглэл (Notes)
Энэ бүлэгт багтсан эмгэг нь: а) балчир буюу бага насанд эхэлдэг; б) төв мэдрэлийн тогтолцооны биологийн бойжилттой холбоотой үйл ажиллагааны хөгжилд хямрал буюу саатал гардаг; в) сайжрал буюу эргэлт дахилтгүй тогтвортой явцтай байдаг. Ихэнх тохиолдолд хэл яриа, хараа-орон зайн чадвар, хөдөлгөөний баримжаа алдагддаг. Ихэвчлэн саатал, бусад хямрал нь илэрсэн цагаас хойш хүүхэд өсч томрохын хэрээр багасна. Гэвч хөнгөн зэргийн хомсдол насанд хүрсэн хойно ч хэвээр үлдэх нь олонтаа.
Тэмдэглэл (Notes)
Нийгмийн харилцааны чанарын хямрал болон хүсэл сонирхол, үйл ажиллагаа хязгаарлагдмал, нэгэн хэвийн, эцэс төгсгөлгүй дахин давтагдах байдлаар илэрдэг бүлэг эмгэг. Эдгээр чанарын хямрал нь хувь хүний бүхий л үйл ажиллагаанд илэрдэг онцлогтой.
Хэрэв тухайн эмгэгтэй холбоотой бусад эмгэг буюу оюуны хомсдолыг тодотгохыг хүсвэл нэмэлт код ашиглана.
Дэд ангилал
ICD-11-тэй харгалзах код