Developmental anomalies
Энэ бүлэгт төрөхийн өмнөх үед биеийн тодорхой хэсэг буюу тогтолцоо зөв хөгжөөгүйгээс үүдэлтэй байдлууд хамаарна.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Эрт үеийн илт хэвийн хөгжлийн дараа яриа, хөдөлж явах ба гараа ашиглах ур чадвар хэсэгчлэн буюу бүрэн алдагдаж, толгойн өсөлт удаашрах бөгөөд ихэвчлэн долоогоос 24 сартай үед эхэлдэг байдал. Гарын зорилготой хөдөлгөөн алдагдах, гараа мушгих нэгэн хэвийн хөдөлгөөн ба амьсгаадах [хипервентиляци] нь онцлог шинж юм. Нийгмийн харилцаа ба тоглоомын хөгжил зогсох боловч нийгмийн сонирхол хадгалагдах хандлагатай. Их биеийн тэнцвэргүйдэл ба апракси дөрвөн нас хүртэл үүсч эхлэх ба ихэвчлэн дараа нь хорей-атетоз хөдөлгөөн илэрнэ. Бараг үргэлж оюуны хүнд хомсдол үүснэ.
A condition in which apparently normal early development is followed by partial or complete loss of speech and of skills in locomotion and use of hands, together with deceleration in head growth, usually with an onset between seven and 24 months of age. Loss of purposive hand movements, hand-wringing stereotypies, and hyperventilation are characteristic. Social and play development are arrested but social interest tends to be maintained. Trunk ataxia and apraxia start to develop by age four years and choreoathetoid movements frequently follow. Severe mental retardation almost invariably results.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Оношлогооны шалгуур (гадны эх сурвалжаас, ДЭМБ-аас гаргаагүй)
A. Төрөхийн өмнөх ба перинаталь үе илт хэвийн, эхний зургаан сарын турш сэтгэц хөдөлгөөний хөгжил илт хэвийн, төрөх үеийн толгойн тойрог хэвийн байна.
B. Таван сараас дөрвөн нас хүртэл толгойн өсөлт удаашрах ба зургаагаас 30 сартай үед олдмол зорилготой гарын ур чадвар алдагдах бөгөөд энэ нь харилцаа холбооны үйл ажиллагааны хямрал, нийгмийн харилцаа алдагдах, мөн муу зохицсон/тогтворгүй алхаа ба/буюу их биеийн хөдөлгөөн илрэхтэй зэрэгцэн тохиолдоно.
C. Илэрхийлэх ба хүлээн авах хэл ярианы хүнд алдагдал, мөн сэтгэц хөдөлгөөний хүнд удаашрал үүснэ.
D. Гарын зорилготой хөдөлгөөн алдагдах үед буюу түүнээс хойш эхэлдэг, дунд шугамд хийх гарын нэгэн хэвийн хөдөлгөөн (гараа мушгих буюу угаах мэт).
Diagnostic criteria (from external source, not released by WHO)
A. Apparently normal prenatal and perinatal period and apparently normal psychomotor development through the first six months and normal head circumference at birth.
B. Deceleration of head growth between five months and four years and loss of acquired purposeful hand skills between six and 30 months of age that is associated with concurrent communication dysfunction and impaired social interactions and appearance of poorly coordinated/unstable gait and/or trunk movements.
C. Development of severely impaired expressive and receptive language, together with severe psychomotor retardation.
D. Stereotyped midline hand movements (such as hand wringing or washing) with an onset at or after the time that purposeful hand movements are lost.
ICD-10-тай харгалзах код