Infections of the fetus or newborn
Тодорхойлолт
Вирүсийн халдвараас үүдэлтэй, ураг буюу нярайд тохиолдох аливаа байдал.
Any condition affecting fetuses or newborns, caused by an infection with a virus.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Төрөлх вирүст өвчин гэдэг нь жирэмсний аль ч үед ба амьдралын эхний 28 хоногийн турш вирүс жирэмсэн эхээс ихэс ба ураг руу цусаар дамжих (хэвтээ халдвар), эсвэл харьцангуй ховор тохиолдолд үтрээгээр умайн хүзүүг дамжин ургийн хальс ба ихэс шууд халдварлах (босоо замаар дамжих) замаар үүсдэг өвчнийг хэлнэ. Эдгээр өвчний эмнэлзүйн илрэл нь вирүсийн үүсгэгч ба өртсөн үеийн жирэмсний хугацаанаас хамааран харилцан адилгүй байдаг.
Congential viral diseases are diseases caused by either the bloodborne transmission of a virus from a pregnant mother to the placenta and her fetus (horizontal infection) or less commonly a direct infection of the membranes and placenta transvaginally across the cervix (vertical transmission) during any point during gestation and through the first 28 days of life The clinical manifestations of these diseases vary depending on the viral agent and gestational age at exposure.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Умайд байхдаа цитомегаловирүсийн халдвар авснаас үүдэлтэй, нярайд тохиолдох байдал. Энэ байдал нь төрсний дараа удалгүй шинж тэмдэг илэрвэл шарлалт, бага жинтэй төрөх, дэлүү томрох, элэг томрох буюу пневмониор илрэх, эсвэл шинж тэмдэггүй явагдаж болно. Энэ байдал ихэвчлэн амьдралын хожуу үед сонсгол алдагдах, хараа алдагдах буюу хөгжлийн бэрхшээлээр илэрдэг. Халдвар босоо замаар дамжина. Оношийг төрснөөс хойш 2-3 долоо хоногийн дотор нярайн шээс, шүлс, цус буюу биеийн бусад эдэд цитомегаловирүс илрүүлж баталгаажуулна.
A condition affecting neonates, caused by an infection with cytomegalovirus in utero. This condition is characterised by jaundice, low birth weight, splenomegaly, hepatomegaly, or pneumonia if symptoms develop shortly after birth, or may be asymptomatic. This condition commonly presents later in life with loss of hearing, loss of vision, or developmental disabilities. Transmission is by vertical transmission. Confirmation is by detection of cytomegalovirus in neonatal urine, saliva, blood, or other body tissues within 2-3 weeks of birth.
ICD-10-тай харгалзах код