Catatonia
Кататони нь сэтгэц хөдөлгөөний идэвх буурах, нэмэгдэх буюу хэвийн бус байхын хэд хэдэн шинж тэмдэг зэрэг илрэх шинжээр илэрдэг, голчлон сэтгэц хөдөлгөөний хямралаас бүрдэх хамшинж юм. Кататонийг үнэлэх нь нарийн төвөгтэй бөгөөд ажиглалт, ярилцлага ба бодит үзлэг шаардана. Кататони нь шизофрени буюу бусад анхдагч солиорох эмгэг, сэтгэл санааны эмгэг ба мэдрэлийн хөгжлийн эмгэг, ялангуяа аутизмын хүрээнийн эмгэг зэрэг сэтгэцийн өөр эмгэгийн хүрээнд тохиолдож болно. Мөн кататони нь фенциклидин (PCP), каннабис, мескалин буюу LSD зэрэг галлюциноген, кокаин ба MDMA буюу түүнтэй төстэй бодис зэрэг зарим сэтгэц нөлөөт бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй дараа нь, эсвэл сэтгэц нөлөөт ба сэтгэц нөлөөт бус зарим эм (жишээ нь, антипсихотик эм, бензодиазепин, стероид, дисульфирам, ципрофлоксацин) хэрэглэх үед үүсч болно. Эцэст нь, кататони нь сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн эмгэгт ангилаагүй өвчин эмгэгийн шууд эмгэг физиологийн үр дагавар болж тохиолдож болно. Кататонитой холбоотой байж болох өвчин эмгэгийн жишээнд чихрийн шижингийн кетоацидоз, хиперкальцеми, элэгний энцефалопати, гомоцистинури, хавдар, толгойн гэмтэл, тархины судасны өвчин ба энцефалит хамаарна.
Өөр хэсэгт ангилсан