Catatonia
Кататони нь сэтгэц хөдөлгөөний идэвх буурах, нэмэгдэх буюу хэвийн бус байхын хэд хэдэн шинж тэмдэг зэрэг илрэх шинжээр илэрдэг, голчлон сэтгэц хөдөлгөөний хямралаас бүрдэх хамшинж юм. Кататонийг үнэлэх нь нарийн төвөгтэй бөгөөд ажиглалт, ярилцлага ба бодит үзлэг шаардана. Кататони нь шизофрени буюу бусад анхдагч солиорох эмгэг, сэтгэл санааны эмгэг ба мэдрэлийн хөгжлийн эмгэг, ялангуяа аутизмын хүрээнийн эмгэг зэрэг сэтгэцийн өөр эмгэгийн хүрээнд тохиолдож болно. Мөн кататони нь фенциклидин (PCP), каннабис, мескалин буюу LSD зэрэг галлюциноген, кокаин ба MDMA буюу түүнтэй төстэй бодис зэрэг зарим сэтгэц нөлөөт бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй дараа нь, эсвэл сэтгэц нөлөөт ба сэтгэц нөлөөт бус зарим эм (жишээ нь, антипсихотик эм, бензодиазепин, стероид, дисульфирам, ципрофлоксацин) хэрэглэх үед үүсч болно. Эцэст нь, кататони нь сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн эмгэгт ангилаагүй өвчин эмгэгийн шууд эмгэг физиологийн үр дагавар болж тохиолдож болно. Кататонитой холбоотой байж болох өвчин эмгэгийн жишээнд чихрийн шижингийн кетоацидоз, хиперкальцеми, элэгний энцефалопати, гомоцистинури, хавдар, толгойн гэмтэл, тархины судасны өвчин ба энцефалит хамаарна.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Бодис буюу эмийн шалтгаант кататони нь фенциклидин (PCP), каннабис, мескалин буюу LSD зэрэг галлюциноген, кокаин ба MDMA буюу түүнтэй төстэй бодис зэрэг зарим сэтгэц нөлөөт бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй дараа нь, эсвэл сэтгэц нөлөөт ба сэтгэц нөлөөт бус зарим эм (жишээ нь, антипсихотик эм, бензодиазепин, стероид, дисульфирам, ципрофлоксацин) хэрэглэх үед үүсдэг, сэтгэц хөдөлгөөний идэвх буурах, нэмэгдэх буюу хэвийн бус байхын хэд хэдэн шинж тэмдэг зэрэг илрэх шинжээр илэрдэг, голчлон сэтгэц хөдөлгөөний хямралаас бүрдэх хамшинж юм.
Catatonia induced by substances or medications is a syndrome of primarily psychomotor disturbances, characterized by the co-occurrence of several symptoms of decreased, increased, or abnormal psychomotor activity, which develops during or soon after intoxication or withdrawal from certain psychoactive substances, including phencyclidine (PCP), cannabis, hallucinogens such as mescaline or LSD, cocaine and MDMA or related drugs, or during the use of certain psychoactive and non-psychoactive medications (e.g. antipsychotic medications, benzodiazepines, steroids, disulfiram, ciprofloxacin).
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код