Factitious disorders
Зохиомол эмгэг нь өөртөө буюу өөр хүнд, ихэвчлэн асрамжид буй хүүхдэд эмнэлгийн, сэтгэлзүйн буюу зан төрхийн шинж ба шинж тэмдэг эсвэл гэмтлийг санаатайгаар дүр эсгэх, хуурамчаар бүрдүүлэх, үүсгэх буюу хүндрүүлэхээр илэрдэг бөгөөд тогтоогдсон хууран мэхлэлттэй холбоотой. Өмнө нь байсан эмгэг буюу өвчин байж болох боловч тухайн хүн байгаа шинж тэмдгийг санаатайгаар хүндрүүлэх, эсвэл нэмэлт шинж тэмдгийг хуурамчаар бүрдүүлэх буюу үүсгэнэ. Зохиомол эмгэгтэй хүмүүс дүр эсгэсэн, хуурамчаар бүрдүүлсэн буюу өөрөө үүсгэсэн шинж, шинж тэмдэг буюу гэмтэлд үндэслэн эмчилгээ хайх, эсвэл өөр аргаар өөрийгөө буюу өөр хүнийг өвчтэй, гэмтсэн буюу чадвар алдагдсан мэтээр харуулна. Хууран мэхлэх зан үйл нь зөвхөн илэрхий гадны шагнал урамшуулал буюу ашиг сонирхлоор (жишээ нь, хөгжлийн бэрхшээлийн тэтгэмж авах буюу эрүүгийн хариуцлагаас зайлсхийх) өдөөгдөөгүй байна. Энэ нь илэрхий гадны шагнал урамшуулал буюу ашиг сонирхол зан үйлийг өдөөдөг санаатайгаар баашлахаас ялгаатай.