Neurocognitive disorders
Мэдрэл-танин мэдэхүйн эмгэг нь хөгжлийн бус, харин олдмол шинжтэй, танин мэдэхүйн үйл ажиллагааны анхдагч эмнэлзүйн дутагдлаар илэрнэ. Өөрөөр хэлбэл, мэдрэл-танин мэдэхүйн эмгэгт төрөхөөс эхлэн байдаг буюу ихэвчлэн хөгжлийн үед үүсдэг танин мэдэхүйн үйл ажиллагааны дутагдлаар илэрдэг эмгэгүүд хамаарахгүй бөгөөд эдгээрийг мэдрэлийн хөгжлийн эмгэгийн бүлэгт ангилна. Харин мэдрэл-танин мэдэхүйн эмгэг нь өмнө нь хүрсэн үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Танин мэдэхүйн дутагдал сэтгэцийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) илэрдэг боловч зөвхөн гол шинж нь танин мэдэхүйн шинжтэй эмгэгүүдийг мэдрэл-танин мэдэхүйн эмгэгийн бүлэгт оруулна. Мэдрэл-танин мэдэхүйн эмгэгийн суурь эмгэг судлал ба шалтгааныг тогтоох боломжтой тохиолдолд тогтоосон шалтгааныг тусад нь ангилна.