Neurocognitive disorders
Мэдрэл-танин мэдэхүйн эмгэг нь хөгжлийн бус, харин олдмол шинжтэй, танин мэдэхүйн үйл ажиллагааны анхдагч эмнэлзүйн дутагдлаар илэрнэ. Өөрөөр хэлбэл, мэдрэл-танин мэдэхүйн эмгэгт төрөхөөс эхлэн байдаг буюу ихэвчлэн хөгжлийн үед үүсдэг танин мэдэхүйн үйл ажиллагааны дутагдлаар илэрдэг эмгэгүүд хамаарахгүй бөгөөд эдгээрийг мэдрэлийн хөгжлийн эмгэгийн бүлэгт ангилна. Харин мэдрэл-танин мэдэхүйн эмгэг нь өмнө нь хүрсэн үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Танин мэдэхүйн дутагдал сэтгэцийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) илэрдэг боловч зөвхөн гол шинж нь танин мэдэхүйн шинжтэй эмгэгүүдийг мэдрэл-танин мэдэхүйн эмгэгийн бүлэгт оруулна. Мэдрэл-танин мэдэхүйн эмгэгийн суурь эмгэг судлал ба шалтгааныг тогтоох боломжтой тохиолдолд тогтоосон шалтгааныг тусад нь ангилна.
Тодорхойлолт
Мэдрэл-танин мэдэхүйн хөнгөн эмгэг нь тухайн хүний нас ба өвчлөхөөс өмнөх танин мэдэхүйн үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхтэй харьцуулахад танин мэдэхүйн нэг буюу хэд хэдэн хүрээний хөнгөн алдагдлаар илэрдэг бөгөөд энэ нь тухайн хүний өмнөх үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Оношийг өвчтөн, мэдээлэгчийн мэдээлэл буюу эмнэлзүйн ажиглалтад үндэслэн тавих бөгөөд тоон эмнэлзүйн үнэлгээ буюу стандартчилсан танин мэдэхүйн сорилоор тогтоосон алдагдлын бодит нотолгоо дагалдана. Танин мэдэхүйн алдагдал нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын ба/буюу ажил мэргэжлийн үйл ажиллагаа, эсвэл үйл ажиллагааны бусад чухал хүрээтэй холбоотой үйлдлийг гүйцэтгэх чадварт мэдэгдэхүйц саад учруулахуйц хүнд биш. Танин мэдэхүйн алдагдал нь хэвийн хөгшрөлттэй холбоогүй бөгөөд тогтвортой, даамжрах, эсвэл суурь шалтгаан буюу эмчилгээнээс хамааран арилах буюу сайжирч болно. Танин мэдэхүйн алдагдал нь мэдрэлийн тогтолцооны суурь олдмол өвчин, гэмтэл, халдвар буюу тархинд нөлөөлөх бусад өвчний үйл явц, тодорхой бодис буюу эм хэрэглэх, тэжээлийн дутал буюу хорт бодист өртөхтэй холбоотой байж болох ба шалтгаан нь тодорхойгүй байж болно. Алдагдал нь одоогийн бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжаас үүдэлтэй биш.
Mild neurocognitive disorder is characterized by mild impairment in one or more cognitive domains relative to that expected given the individual’s age and general premorbid level of cognitive functioning, which represents a decline from the individual’s previous level of functioning. Diagnosis is based on report from the patient, informant, or clinical observation, and is accompanied by objective evidence of impairment by quantified clinical assessment or standardized cognitive testing. Cognitive impairment is not severe enough to significantly interfere with an individual’s ability to perform activities related to personal, family, social, educational, and/or occupational functioning or other important functional areas. Cognitive impairment is not attributable to normal aging and may be static, progressive, or may resolve or improve depending on underlying cause or treatment. Cognitive impairment may be attributable to an underlying acquired disease of the nervous system, a trauma, an infection or other disease process affecting the brain, use of specific substances or medications, nutritional deficiency or exposure to toxins, or the aetiology may be undetermined. The impairment is not due to current substance intoxication or withdrawal.
ICD-10-тай харгалзах код