Elimination disorders
Ялгаруулалтын эмгэгт хувцас буюу орондоо давтан шээх (шээс задгайрах эмгэг) ба зохисгүй газар давтан өтгөнөө гаргах (өтгөн задгайрах эмгэг) хамаарна. Ялгаруулалтын эмгэгийг зөвхөн тухайн хүн шээс, өтгөнөө барих чадвартай болсон байх ёстой хөгжлийн насанд (шээс задгайрах эмгэгийн хувьд 5 нас, өтгөн задгайрах эмгэгийн хувьд 4 нас) хүрсний дараа оношилно. Шээс буюу өтгөн задгайрах нь төрсөн цагаас байж болох (өөрөөр хэлбэл, нярайн үеийн хэвийн задгайралтын хэвшинжит бус үргэлжлэл), эсвэл давсаг буюу гэдсээ хянах чадварыг олж авсан хугацааны дараа үүсч болно. Тухайн зан үйл нь задгайралт үүсгэдэг эрүүл мэндийн өөр байдал, шээсний зам буюу гэдэсний төрөлх буюу олдмол гажиг, эсвэл туулга буюу шээс хөөх эмийг хэт их хэрэглэсэнтэй бүрэн холбоотой бол ялгаруулалтын эмгэгийг оношлохгүй.