Ачааллаж байна…
Insomnia disorders
Нойргүйдлийн эмгэгүүд нь унтах хангалттай боломж ба нөхцөл байгаа хэдий ч нойронд орох, нойрны үргэлжлэх хугацаа, нойрны тасралтгүй байдал буюу чанарын талаар удаан үргэлжилсэн бэрхшээлтэй байна гэсэн зовиураар илэрч, өдрийн цагаар ямар нэг хэлбэрийн үйл ажиллагааны алдагдалд хүргэнэ. Өдрийн шинж тэмдэгт ихэвчлэн ядрах, сэтгэл санаа гутрах буюу цочромтгой байх, ерөнхийдөө алжааж чилээрхэх ба танин мэдэхүйн алдагдал орно. Өдрийн цагийн үйл ажиллагааны алдагдалгүйгээр нойртой холбоотой шинж тэмдэг илэрхийлж буй хүнийг нойргүйдлийн эмгэгтэй гэж үзэхгүй.