Insomnia disorders
Нойргүйдлийн эмгэгүүд нь унтах хангалттай боломж ба нөхцөл байгаа хэдий ч нойронд орох, нойрны үргэлжлэх хугацаа, нойрны тасралтгүй байдал буюу чанарын талаар удаан үргэлжилсэн бэрхшээлтэй байна гэсэн зовиураар илэрч, өдрийн цагаар ямар нэг хэлбэрийн үйл ажиллагааны алдагдалд хүргэнэ. Өдрийн шинж тэмдэгт ихэвчлэн ядрах, сэтгэл санаа гутрах буюу цочромтгой байх, ерөнхийдөө алжааж чилээрхэх ба танин мэдэхүйн алдагдал орно. Өдрийн цагийн үйл ажиллагааны алдагдалгүйгээр нойртой холбоотой шинж тэмдэг илэрхийлж буй хүнийг нойргүйдлийн эмгэгтэй гэж үзэхгүй.
Холбоотой контент
Тодорхойлолт
Архаг нойргүйдэл нь унтах хангалттай боломж ба нөхцөл байгаа хэдий ч нойронд орох буюу нойроо хадгалахад байнга ба удаан хугацаанд бэрхшээлтэй байх бөгөөд энэ нь нойронд ерөнхийдөө сэтгэл ханамжгүй байх ба өдрийн цагаар ямар нэг хэлбэрийн үйл ажиллагааны алдагдалд хүргэнэ. Өдрийн шинж тэмдэгт ихэвчлэн ядрах, сэтгэл санаа гутрах буюу цочромтгой байх, ерөнхийдөө алжааж чилээрхэх ба танин мэдэхүйн алдагдал орно. Нойрны хямрал ба түүнтэй холбоотой өдрийн шинж тэмдэг дор хаяж 3 сарын турш долоо хоногт дор хаяж хэд хэдэн удаа илэрнэ. Архаг нойргүйдэлтэй зарим хүнд илүү үечилсэн явц ажиглагдаж, хэдэн жилийн туршид нэг удаад хэдэн долоо хоног үргэлжлэх унтах/сэрэх бэрхшээлийн дахилтат тохиол илэрч болно. Өдрийн цагийн үйл ажиллагааны алдагдалгүйгээр нойртой холбоотой шинж тэмдэг илэрхийлж буй хүнийг нойргүйдлийн эмгэгтэй гэж үзэхгүй. Хэрэв нойргүйдэл нь унтах-сэрэхийн өөр эмгэг, сэтгэцийн эмгэг, өөр биеийн эмгэг буюу бодис эсвэл эмийн шалтгаант бол нойргүйдэл нь эмнэлзүйн анхаарлын бие даасан төвд байгаа тохиолдолд л архаг нойргүйдэл гэж оношилно.
Chronic insomnia is a frequent and persistent difficulty initiating or maintaining sleep that occurs despite adequate opportunity and circumstances for sleep and that results in general sleep dissatisfaction and some form of daytime impairment. Daytime symptoms typically include fatigue, depressed mood or irritability, general malaise, and cognitive impairment. The sleep disturbance and associated daytime symptoms occur at least several times per week for at least 3 months. Some individuals with chronic insomnia may show a more episodic course, with recurrent episodes of sleep/wake difficulties lasting several weeks at a time over several years. Individuals who report sleep related symptoms in the absence of daytime impairment are not regarded as having an insomnia disorder. If the insomnia is due to another sleep-wake disorder, a mental disorder, another medical condition, or a substance or medication, chronic insomnia should only be diagnosed if the insomnia is an independent focus of clinical attention.
ICD-10-тай харгалзах код