Ачааллаж байна…
Diverticular disease of large intestine
Энэ нь бүдүүн гэдэсний булчин давхаргын сул цэгээр бүдүүн гэдэсний салст ба салстын доорх давхарга уут хэлбэрээр гадагш товойхоор илэрдэг эмнэлзүйн хэлбэрийг хэлнэ. Үүнд дивертикулит ба дивертикулез хоёул хамаарна. Бүдүүн гэдэсний цүлхэнт өвчин гэдэг нэр томьёог тодорхой дүрс оношилгооны ба эмгэг судлалын дүр төрхтэй, булчингийн өвөрмөц гажигтай, ихэвчлэн боловч үргэлж биш үрэвссэн буюу үрэвсээгүй цүлхэнтэй хавсардаг эмнэлзүйн тодорхой эмгэгийг тодорхойлоход хэрэглэдэг.