Ачааллаж байна…
Neurodevelopmental disorders
Мэдрэлийн хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг, оюуны, хөдөлгөөний, хэлний буюу нийгмийн тодорхой үйл ажиллагааг эзэмших ба гүйцэтгэхэд ихээхэн бэрхшээлтэй байх зан төрхийн ба танин мэдэхүйн эмгэгүүд юм. Хөгжлийн үед үүсч болох сэтгэцийн ба зан төрхийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) зан төрхийн ба танин мэдэхүйн дутагдал байдаг ч энэ бүлэгт зөвхөн гол шинж нь мэдрэлийн хөгжлийн шинжтэй эмгэгүүдийг хамааруулна. Мэдрэлийн хөгжлийн эмгэгийн таамаглаж буй шалтгаан нь нарийн төвөгтэй бөгөөд олон тохиолдолд тодорхойгүй байдаг.