Ачааллаж байна…
Paraphilic disorders
Парафилийн эмгэг нь бэлгийн бодол, уран зөгнөл, хүсэл тэмүүлэл буюу зан үйлээр илрэх хэвшинжит бус бэлгийн сэрэл хөдлөлийн байнгын бөгөөд хүчтэй хэв маягаар илэрдэг бөгөөд түүний чиглэл нь нас буюу байдлын улмаас зөвшөөрөл өгөх хүсэлгүй буюу чадваргүй бусад хүнийг хамардаг ба тухайн хүн түүний дагуу үйлдэл хийсэн, эсвэл үүнээс болж сэтгэлийн илт зовууртай байна. Парафилийн эмгэгт ганцаарчилсан зан үйл буюу зөвшөөрсөн хүмүүсийг хамарсан сэрлийн хэв маяг нь зөвхөн бусад хүн сэрлийн хэв маягийг үгүйсгэсэн буюу үгүйсгэхээс айсны үр дүн төдий биш сэтгэлийн илт зовууртай, эсвэл гэмтэх буюу нас барах ихээхэн эрсдэлтэй холбоотой тохиолдолд хамаарч болно.