Paraphilic disorders
Парафилийн эмгэг нь бэлгийн бодол, уран зөгнөл, хүсэл тэмүүлэл буюу зан үйлээр илрэх хэвшинжит бус бэлгийн сэрэл хөдлөлийн байнгын бөгөөд хүчтэй хэв маягаар илэрдэг бөгөөд түүний чиглэл нь нас буюу байдлын улмаас зөвшөөрөл өгөх хүсэлгүй буюу чадваргүй бусад хүнийг хамардаг ба тухайн хүн түүний дагуу үйлдэл хийсэн, эсвэл үүнээс болж сэтгэлийн илт зовууртай байна. Парафилийн эмгэгт ганцаарчилсан зан үйл буюу зөвшөөрсөн хүмүүсийг хамарсан сэрлийн хэв маяг нь зөвхөн бусад хүн сэрлийн хэв маягийг үгүйсгэсэн буюу үгүйсгэхээс айсны үр дүн төдий биш сэтгэлийн илт зовууртай, эсвэл гэмтэх буюу нас барах ихээхэн эрсдэлтэй холбоотой тохиолдолд хамаарч болно.
Тодорхойлолт
Фроттеризмын эмгэг нь хүн олноор цугларсан олон нийтийн газарт зөвшөөрөл өгөөгүй хүнд хүрэх буюу биеэ шүргэж үрэхтэй холбоотой бэлгийн сэрэл хөдлөлийн—байнгын бэлгийн бодол, уран зөгнөл, хүсэл тэмүүлэл буюу зан үйлээр илрэх—тогтвортой, төвлөрсөн бөгөөд хүчтэй хэв маягаар илэрнэ. Үүнээс гадна фроттеризмын эмгэгийг оношлохын тулд тухайн хүн эдгээр бодол, уран зөгнөл буюу хүсэл тэмүүллийн дагуу үйлдэл хийсэн, эсвэл тэдгээрээс болж сэтгэлийн илт зовууртай байх ёстой. Фроттеризмын эмгэгт оролцогч хүн буюу хүмүүсийн зөвшөөрөлтэйгөөр тохиолддог, харилцан зөвшөөрөлцсөн хүрэлт буюу биеэ шүргэж үрэх үйлдэл тусгайлан хамаарахгүй.
Frotteuristic disorder is characterised by a sustained, focused and intense pattern of sexual arousal—as manifested by persistent sexual thoughts, fantasies, urges, or behaviours—that involves touching or rubbing against a non-consenting person in crowded public places. In addition, in order for Frotteuristic Disorder to be diagnosed, the individual must have acted on these thoughts, fantasies or urges or be markedly distressed by them. Frotteuristic Disorder specifically excludes consensual touching or rubbing that occurs with the consent of the person or persons involved.
ICD-10-тай харгалзах код