Paraphilic disorders
Парафилийн эмгэг нь бэлгийн бодол, уран зөгнөл, хүсэл тэмүүлэл буюу зан үйлээр илрэх хэвшинжит бус бэлгийн сэрэл хөдлөлийн байнгын бөгөөд хүчтэй хэв маягаар илэрдэг бөгөөд түүний чиглэл нь нас буюу байдлын улмаас зөвшөөрөл өгөх хүсэлгүй буюу чадваргүй бусад хүнийг хамардаг ба тухайн хүн түүний дагуу үйлдэл хийсэн, эсвэл үүнээс болж сэтгэлийн илт зовууртай байна. Парафилийн эмгэгт ганцаарчилсан зан үйл буюу зөвшөөрсөн хүмүүсийг хамарсан сэрлийн хэв маяг нь зөвхөн бусад хүн сэрлийн хэв маягийг үгүйсгэсэн буюу үгүйсгэхээс айсны үр дүн төдий биш сэтгэлийн илт зовууртай, эсвэл гэмтэх буюу нас барах ихээхэн эрсдэлтэй холбоотой тохиолдолд хамаарч болно.
Тодорхойлолт
Харж тачаах эмгэг нь нүцгэн, хувцсаа тайлж буй, эсвэл бэлгийн үйл ажиллагаанд оролцож буй сэжиглээгүй хүнийг ажиглахтай холбоотой бэлгийн сэрэл хөдлөлийн—байнгын бэлгийн бодол, уран зөгнөл, хүсэл тэмүүлэл буюу зан үйлээр илрэх—тогтвортой, төвлөрсөн бөгөөд хүчтэй хэв маягаар илэрнэ. Үүнээс гадна харж тачаах эмгэгийг оношлохын тулд тухайн хүн эдгээр бодол, уран зөгнөл буюу хүсэл тэмүүллийн дагуу үйлдэл хийсэн, эсвэл тэдгээрээс болж сэтгэлийн илт зовууртай байх ёстой. Харж тачаах эмгэгт ажиглагдаж буй хүн буюу хүмүүсийн зөвшөөрөлтэйгөөр тохиолддог, харилцан зөвшөөрөлцсөн харж тачаах зан үйл тусгайлан хамаарахгүй.
Voyeuristic disorder is characterised by a sustained, focused and intense pattern of sexual arousal—as manifested by persistent sexual thoughts, fantasies, urges, or behaviours—that involves observing an unsuspecting individual who is naked, in the process of disrobing, or engaging in sexual activity. In addition, in order for Voyeuristic Disorder to be diagnosed, the individual must have acted on these thoughts, fantasies or urges or be markedly distressed by them. Voyeuristic Disorder specifically excludes consensual voyeuristic behaviours that occur with the consent of the person or persons being observed.
ICD-10-тай харгалзах код