Disorders of adult personality and behaviour
Тэмдэглэл (Notes)
Энэ бүлэгт эмнэлзүйн ач холбогдолтой янз бүрийн байдал ба зан төрх багтах бөгөөд эдгээр нь тогтвортой байхын зэрэгцээ хувь хүний амьдралын хэв маягийн илэрхийлэл болон үүсдэг. Эдгээр зан төрхийн хэв маягийн зарим нь хувь хүний хөгжлийн явцад нийгмийн ба бие галбирын хүчин зүйлсийн үр дүн болж эрт үүсдэг байхад зарим нь амьдралын хожуу үед илэрдэг.
Бие хүний өвөрмөц эмгэг (F60.-), бие хүний холимог ба бусад эмгэг (F61.-), бие хүний тогтонги хямрал (F62.-) нь удаан хугацаагаар хадгалагдах, тогтвортой зан төрхийн хэв маяг бөгөөд хувийн болон нийгмийн төрөл бүрийн нөхцөл байдлуудад үзүүлэх уян хатан бус хариу урвалаар илэрдэг. Түүнчлэн хүний ухамсар, оюун бодол, мэдрэмж, ялангуяа бусадтай харьцах харьцаа нь ижил түвшний хүмүүстэй харьцуулахад хэтэрхий гажсан байдлаар илэрдэг. Зан үйлийн эдгээр хэв маяг нь тогтвортой бөгөөд зан төрх, сэтгэлзүйн үйлийн өргөн хүрээг хамардаг. Эдгээр эмгэг нь хувь хүний сэтгэлзүйн хямрал, нийгмийн шинжтэй тулгамдсан асуудал үүсгэх нь түгээмэл юм.
Хамаарна (Includes)
Дэд ангилал