Paraphilic disorders
Парафилийн эмгэг нь бэлгийн бодол, уран зөгнөл, хүсэл тэмүүлэл буюу зан үйлээр илрэх хэвшинжит бус бэлгийн сэрэл хөдлөлийн байнгын бөгөөд хүчтэй хэв маягаар илэрдэг бөгөөд түүний чиглэл нь нас буюу байдлын улмаас зөвшөөрөл өгөх хүсэлгүй буюу чадваргүй бусад хүнийг хамардаг ба тухайн хүн түүний дагуу үйлдэл хийсэн, эсвэл үүнээс болж сэтгэлийн илт зовууртай байна. Парафилийн эмгэгт ганцаарчилсан зан үйл буюу зөвшөөрсөн хүмүүсийг хамарсан сэрлийн хэв маяг нь зөвхөн бусад хүн сэрлийн хэв маягийг үгүйсгэсэн буюу үгүйсгэхээс айсны үр дүн төдий биш сэтгэлийн илт зовууртай, эсвэл гэмтэх буюу нас барах ихээхэн эрсдэлтэй холбоотой тохиолдолд хамаарч болно.
Тодорхойлолт
Зөвшөөрөөгүй хүмүүст чиглэсэн бусад парафилийн эмгэг нь хэвшинжит бус бэлгийн сэрэл хөдлөлийн — бэлгийн бодол, уран зөгнөл, хүсэл тэмүүлэл буюу зан үйлээр илрэх — байнгын бөгөөд хүчтэй хэв маягаар илэрдэг бөгөөд сэрлийн хэв маягийн чиглэл нь зөвшөөрөл өгөх хүсэлгүй буюу чадваргүй бусад хүнийг хамардаг боловч бусад нэрлэгдсэн парафилийн эмгэгийн ангиллын алинд нь ч тусгайлан тодорхойлогдоогүй байна (жишээ нь, цогцос буюу амьтныг хамарсан сэрлийн хэв маяг). Тухайн хүн эдгээр бодол, уран зөгнөл буюу хүсэл тэмүүллийн дагуу үйлдэл хийсэн, эсвэл тэдгээрээс болж сэтгэлийн илт зовууртай байх ёстой. Оролцогч хүн буюу хүмүүс ийм зөвшөөрөл өгөх чадвартай гэж үзэгдэж буй тохиолдолд тэдний зөвшөөрөлтэйгөөр тохиолддог бэлгийн зан үйл энэ эмгэгт тусгайлан хамаарахгүй.
Other paraphilic disorder involving non-consenting individuals is characterised by a persistent and intense pattern of atypical sexual arousal — manifested by sexual thoughts, fantasies, urges, or behaviours — in which the focus of the arousal pattern involves others who are unwilling or unable to consent but that is not specifically described in any of the other named Paraphilic Disorders categories (e.g., arousal patterns involving corpses or animals). The individual must have acted on these thoughts, fantasies or urges or be markedly distressed by them. The disorder specifically excludes sexual behaviours that occur with the consent of the person or persons involved, provided that they are considered able to provide such consent.
ICD-10-тай харгалзах код