Paraphilic disorders
Парафилийн эмгэг нь бэлгийн бодол, уран зөгнөл, хүсэл тэмүүлэл буюу зан үйлээр илрэх хэвшинжит бус бэлгийн сэрэл хөдлөлийн байнгын бөгөөд хүчтэй хэв маягаар илэрдэг бөгөөд түүний чиглэл нь нас буюу байдлын улмаас зөвшөөрөл өгөх хүсэлгүй буюу чадваргүй бусад хүнийг хамардаг ба тухайн хүн түүний дагуу үйлдэл хийсэн, эсвэл үүнээс болж сэтгэлийн илт зовууртай байна. Парафилийн эмгэгт ганцаарчилсан зан үйл буюу зөвшөөрсөн хүмүүсийг хамарсан сэрлийн хэв маяг нь зөвхөн бусад хүн сэрлийн хэв маягийг үгүйсгэсэн буюу үгүйсгэхээс айсны үр дүн төдий биш сэтгэлийн илт зовууртай, эсвэл гэмтэх буюу нас барах ихээхэн эрсдэлтэй холбоотой тохиолдолд хамаарч болно.
Тодорхойлолт
Педофилийн эмгэг нь бэлгийн бойжилтын өмнөх насны хүүхдийг хамарсан бэлгийн сэрэл хөдлөлийн—байнгын бэлгийн бодол, уран зөгнөл, хүсэл тэмүүлэл буюу зан үйлээр илрэх—тогтвортой, төвлөрсөн бөгөөд хүчтэй хэв маягаар илэрнэ. Үүнээс гадна педофилийн эмгэгийг оношлохын тулд тухайн хүн эдгээр бодол, уран зөгнөл буюу хүсэл тэмүүллийн дагуу үйлдэл хийсэн, эсвэл тэдгээрээс болж сэтгэлийн илт зовууртай байх ёстой. Энэ онош нь бэлгийн бойжилтын өмнөх буюу дараах насны хүүхдүүдийн насаараа ойролцоо үе тэнгийнхэнтэйгээ үйлдэх бэлгийн зан үйлд хамаарахгүй.
Pedophilic disorder is characterised by a sustained, focused, and intense pattern of sexual arousal—as manifested by persistent sexual thoughts, fantasies, urges, or behaviours—involving pre-pubertal children. In addition, in order for Pedophilic Disorder to be diagnosed, the individual must have acted on these thoughts, fantasies or urges or be markedly distressed by them. This diagnosis does not apply to sexual behaviours among pre- or post-pubertal children with peers who are close in age.
ICD-10-тай харгалзах код