Ачааллаж байна…
Disorders of bodily distress or bodily experience
Биеийн зовиурын буюу биеийн мэдрэмжийн эмгэг нь тухайн хүн өөрийн биеэ мэдрэх мэдрэмж хямрах шинжээр илэрнэ. Биеийн зовиурын эмгэгт тухайн хүнд зовиур учруулдаг, хэт их анхаарал хандуулдаг биеийн шинж тэмдэг хамаарна. Биеийн бүрэн бүтэн байдлын дисфорид тухайн хүний биеэ мэдрэх мэдрэмжийн хямрал хамаарах бөгөөд энэ нь бие махбодийн тодорхой хөгжлийн бэрхшээлтэй болох байнгын хүсэл, түүнийг дагалдах байнгын эвгүй мэдрэмж, эсвэл хөгжлийн бэрхшээлгүй одоогийн биеийн бүтэц зохисгүй гэсэн хүчтэй мэдрэмжээр илэрнэ.