Disorders of bodily distress or bodily experience
Биеийн зовиурын буюу биеийн мэдрэмжийн эмгэг нь тухайн хүн өөрийн биеэ мэдрэх мэдрэмж хямрах шинжээр илэрнэ. Биеийн зовиурын эмгэгт тухайн хүнд зовиур учруулдаг, хэт их анхаарал хандуулдаг биеийн шинж тэмдэг хамаарна. Биеийн бүрэн бүтэн байдлын дисфорид тухайн хүний биеэ мэдрэх мэдрэмжийн хямрал хамаарах бөгөөд энэ нь бие махбодийн тодорхой хөгжлийн бэрхшээлтэй болох байнгын хүсэл, түүнийг дагалдах байнгын эвгүй мэдрэмж, эсвэл хөгжлийн бэрхшээлгүй одоогийн биеийн бүтэц зохисгүй гэсэн хүчтэй мэдрэмжээр илэрнэ.
Тодорхойлолт
Биеийн бүрэн бүтэн байдлын дисфори нь бие махбодийн хувьд ихээхэн хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй болох (жишээ нь, мөчний том хэсэг тайрагдсан, ижсаатай, сохор болох) хүчтэй, байнгын хүслээр илэрдэг бөгөөд энэ хүсэл өсвөр насны эхэн үе гэхэд эхэлж, байнгын эвгүй мэдрэмж, эсвэл хөгжлийн бэрхшээлгүй одоогийн биеийн бүтэц зохисгүй гэсэн хүчтэй мэдрэмжтэй хавсарна. Бие махбодийн хөгжлийн бэрхшээлтэй болох хүсэл нь хор хөнөөлтэй үр дагаварт хүргэх бөгөөд энэ нь уг хүсэлд сэтгэл эзэмдэгдэх нь (хөгжлийн бэрхшээлтэй мэт дүр эсгэхэд зарцуулсан цагийг оролцуулан) бүтээмж, чөлөөт цагийн үйл ажиллагаа буюу нийгмийн үйл ажиллагаанд ихээхэн саад болох (жишээ нь, тухайн хүн дүр эсгэхэд хүндрэл учруулна гэж ойр дотно харилцаа тогтоохыг хүсэхгүй байх), эсвэл бодитоор хөгжлийн бэрхшээлтэй болохыг оролдсоны улмаас тухайн хүн өөрийн эрүүл мэнд буюу амь насыг ихээхэн аюулд оруулсан байдлаар илэрнэ. Энэ хямралыг сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн өөр эмгэг, мэдрэлийн тогтолцооны өвчин буюу өөр эмнэлзүйн байдал, эсвэл санаатайгаар баашлах байдлаар илүү сайн тайлбарлах боломжгүй.
Body integrity dysphoria is characterised by an intense and persistent desire to become physically disabled in a significant way (e.g. major limb amputee, paraplegic, blind), with onset by early adolescence accompanied by persistent discomfort, or intense feelings of inappropriateness concerning current non-disabled body configuration. The desire to become physically disabled results in harmful consequences, as manifested by either the preoccupation with the desire (including time spent pretending to be disabled) significantly interfering with productivity, with leisure activities, or with social functioning (e.g. person is unwilling to have a close relationship because it would make it difficult to pretend) or by attempts to actually become disabled having resulted in the person putting his or her health or life in significant jeopardy. The disturbance is not better accounted for by another mental, behavioural or neurodevelopmental disorder, by a Disease of the Nervous System or by another medical condition, or by Malingering.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код