Ачааллаж байна…
Neoplasms of haematopoietic or lymphoid tissues
Ясны чөмөг, захын цус, тунгалгийн булчирхай ба дэлүүнд (цус төлжүүлэх буюу тунгалгийн тогтолцооны эрхтэн) байдаг цус төлжүүлэх буюу тунгалгийн эсээс үүсдэг хавдар. Цус төлжүүлэх буюу тунгалгийн эсийн хавдар нь цусаар тархах, хавдар шууд нэвчих буюу зангилааны гаднах тунгалгийн эд хавдар болж хувирах замаар бусад анатомийн байршлыг (жишээ нь төв мэдрэлийн тогтолцоо, ходоод-гэдэсний зам) мөн хамарч болно. Хамгийн түгээмэл хэлбэр нь лейкозын төрөл бүрийн хэлбэр, Хожкины ба Хожкины бус лимфом, чөмөгний эсийн төлжилт хавдар ба миелодисплазийн хамшинжүүд юм.