Neoplasms of haematopoietic or lymphoid tissues
Ясны чөмөг, захын цус, тунгалгийн булчирхай ба дэлүүнд (цус төлжүүлэх буюу тунгалгийн тогтолцооны эрхтэн) байдаг цус төлжүүлэх буюу тунгалгийн эсээс үүсдэг хавдар. Цус төлжүүлэх буюу тунгалгийн эсийн хавдар нь цусаар тархах, хавдар шууд нэвчих буюу зангилааны гаднах тунгалгийн эд хавдар болж хувирах замаар бусад анатомийн байршлыг (жишээ нь төв мэдрэлийн тогтолцоо, ходоод-гэдэсний зам) мөн хамарч болно. Хамгийн түгээмэл хэлбэр нь лейкозын төрөл бүрийн хэлбэр, Хожкины ба Хожкины бус лимфом, чөмөгний эсийн төлжилт хавдар ба миелодисплазийн хамшинжүүд юм.
Тодорхойлолт
Шилжүүлэн суулгалтын дараах тунгалгийн эсийн төлжилт эмгэг (PTLD) нь хатуу эрхтэн буюу ясны чөмөгний аллографт хүлээн авагчид дархлал дарангуйллын үр дүнд үүсдэг тунгалгийн эсийн поликлон (хоргүй) буюу клон (хорт) төлжилт юм. PTLD нь Эпштайн-Баррын вирүсээр (EBV) өдөөгдсөн эрт үеийн поликлон тунгалгийн эсийн төлжилтөөс эхлээд голчлон В-эсийн, харьцангуй ховор Т-эсийн хэвшинжийн EBV-эерэг буюу EBV-сөрөг лимфом хүртэлх хүрээг хамарна. Дархлал хомсдолтой холбоотой тунгалгийн эсийн төлжилт бусад эмгэгт EBV-тэй холбоо харьцангуй сул илэрнэ.
Post-transplant lymphoproliferative disorder (PTLD) is a polyclonal (benign) or clonal (malignant) proliferation of lymphoid cells that develops as a consequence of immunosuppression in a recipient of a solid organ or bone marrow allograft. PTLDs comprise a spectrum ranging from early, Epstein-Barr virus (EBV)-driven polyclonal lymphoid proliferations to EBV-positive or EBV-negative lymphomas of predominantly B-cell or less often T-cell type. In other immunodeficiency-associated lymphoproliferative disorders, association with EBV is less pronounced.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал