Paraphilic disorders
Парафилийн эмгэг нь бэлгийн бодол, уран зөгнөл, хүсэл тэмүүлэл буюу зан үйлээр илрэх хэвшинжит бус бэлгийн сэрэл хөдлөлийн байнгын бөгөөд хүчтэй хэв маягаар илэрдэг бөгөөд түүний чиглэл нь нас буюу байдлын улмаас зөвшөөрөл өгөх хүсэлгүй буюу чадваргүй бусад хүнийг хамардаг ба тухайн хүн түүний дагуу үйлдэл хийсэн, эсвэл үүнээс болж сэтгэлийн илт зовууртай байна. Парафилийн эмгэгт ганцаарчилсан зан үйл буюу зөвшөөрсөн хүмүүсийг хамарсан сэрлийн хэв маяг нь зөвхөн бусад хүн сэрлийн хэв маягийг үгүйсгэсэн буюу үгүйсгэхээс айсны үр дүн төдий биш сэтгэлийн илт зовууртай, эсвэл гэмтэх буюу нас барах ихээхэн эрсдэлтэй холбоотой тохиолдолд хамаарч болно.
Тодорхойлолт
Албадлагат бэлгийн садизмын эмгэг нь зөвшөөрөл өгөөгүй хүнд бие махбодийн буюу сэтгэл санааны зовлон учруулахтай холбоотой бэлгийн сэрэл хөдлөлийн—байнгын бэлгийн бодол, уран зөгнөл, хүсэл тэмүүлэл буюу зан үйлээр илрэх—тогтвортой, төвлөрсөн бөгөөд хүчтэй хэв маягаар илэрнэ. Үүнээс гадна албадлагат бэлгийн садизмын эмгэгийг оношлохын тулд тухайн хүн эдгээр бодол, уран зөгнөл буюу хүсэл тэмүүллийн дагуу үйлдэл хийсэн, эсвэл тэдгээрээс болж сэтгэлийн илт зовууртай байх ёстой. Албадлагат бэлгийн садизмын эмгэгт харилцан зөвшөөрөлцсөн бэлгийн садизм ба мазохизм тусгайлан хамаарахгүй.
Coercive sexual sadism disorder is characterised by a sustained, focused and intense pattern of sexual arousal—as manifested by persistent sexual thoughts, fantasies, urges or behaviours—that involves the infliction of physical or psychological suffering on a non-consenting person. In addition, in order for Coercive Sexual Sadism Disorder to be diagnosed, the individual must have acted on these thoughts, fantasies or urges or be markedly distressed by them. Coercive Sexual Sadism Disorder specifically excludes consensual sexual sadism and masochism.
ICD-10-тай харгалзах код