External causes of morbidity and mortality
Тэмдэглэл (Notes)
Өвчний ОУ-ын ангиллын өмнөх хувилбарт энэ бүлэг нэмэлт ангиллаар орж байсан бөгөөд гэмтэл, хордлого, бусад хортой нөлөөнд хүргэдэг гадны орчны үйл явдал, шалтгаан, нөхцөл байдлыг ангилах боломж олгоно. Энэ бүлгийн ангиллын кодыг бусад бүлгийн өвчний ангилал дээр нэмэлтээр нөхцөл байдлын шинжийг нь тодруулах зорилгоор хэрэглэнэ. Нөхцөл байдлыг ихэнх тохиолдолд “Гэмтэл, хордлого, гадны шалтгаант бусад тодорхой эмгэг” (S00-T98) XIX бүлгийн дагуу ангилдаг. Нас баралтын шалтгааныг XIX ба XX бүлгүүдийн дагуу давхар ангилах шаардлагатай боловч хэрэв зөвхөн нэг кодыг хэрэглэвэл XX бүлгийн ангиллын кодыг авна. Гадны шалтгаантай холбоотой бусад нөхцөл байдлыг I-XVIII бүлгүүдэд ангилсан. Зөвхөн олон шалтгаан, нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх тохиолдолд эдгээр нөхцөл байдалд XX бүлгийн кодыг нэмэлтээр хэрэглэнэ.
Өвчлөл, нас баралтын гадны шалтгааны үр дагаврыг Y85-Y89 кодод ангилсан.