Transport accidents
Хамаарахгүй (Excludes)
Тэмдэглэл (Notes)
Энэ хэсэг 12 бүлгээс бүрдэнэ. Газрын тээврийн хэрэгслийн осолтой холбоотой бүлгүүд (V01-V89)-эд хохирогчийн тээврийн хэрэгслийн төрлийг, түүнчлэн дэд ангилалаар хохирогчийн осолд оролцогч бусад талууд болон ослын төрлийг зааж өгсөн. Осолдсон хүний сууж явсан машины төрлийг ангиллын эхний 2 код харуулна, учир нь ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулахад чухал хүчин зүйл болдог.
Зам тээврийн осолд холбогдох тодорхойлолт:
(a) Зам тээврийн осол (V01–V99) гэж хүн, эд барааг нэг цэгээс нөгөө рүү тээвэрлэхэд голчлон зориулагдсан буюу тухайн үед голчлон ашиглагдаж байсан аливаа хэрэгсэлтэй холбоотой гарсан ослыг хэлнэ.
(b) Нийтийн зам [хөдөлгөөний зам] буюу гудамж гэж хүн, эд хөрөнгийг нэг цэгээс нөгөө рүү зөөх зорилгоор хууль буюу заншлын дагуу олон нийтэд нээлттэй газрын, хувийн эзэмшлийн хилийн шугамуудын (эсвэл бусад хилийн шугамуудын) хоорондох бүх өргөнийг хэлнэ. Замын зорчих хэсэг гэж нийтийн замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулагдсан, тохижуулсан, ердийн үед ашиглагддаг хэсгийг хэлнэ.
(c) Замын хөдөлгөөний осол гэж нийтийн зам дээр тохиолдсон тээврийн хэрэгслийн аливаа ослыг хэлнэ [ө.х. нийтийн зам дээр эхэлсэн, дууссан, эсвэл хэсэгчлэн нийтийн зам дээр байсан тээврийн хэрэгсэл оролцсон]. Өөр газар тохиолдсоныг заагаагүй бол тээврийн хэрэгслийн ослыг нийтийн зам дээр тохиолдсон гэж үзнэ; харин зөвхөн замаас гадуур явах зориулалттай моторт тээврийн хэрэгсэл оролцсон ослыг эсрэгээр заагаагүй бол замын хөдөлгөөний бус осолд ангилна.
(d) Замын хөдөлгөөний бус осол гэж бүхэлдээ нийтийн замаас бусад аливаа газар тохиолдсон тээврийн хэрэгслийн ослыг хэлнэ.
(e) Явган зорчигч гэж осол гарах үед моторт тээврийн хэрэгсэл, галт тэрэг, трамвай, амьтан хөллөсөн хөсөг буюу бусад тээврийн хэрэгслийн дотор эсвэл дээр зорчиж яваагүй, мөн унадаг дугуй буюу амьтан унаж яваагүй, осолд оролцсон аливаа хүнийг хэлнэ.
Орох нь: хүн:
(f) Жолооч гэж тээврийн хэрэгсэлд сууж, түүнийг барьж яваа буюу барих гэж байсан хүнийг хэлнэ.
(g) Зорчигч гэж тээврийн хэрэгсэлд сууж яваа жолоочоос бусад аливаа хүнийг хэлнэ.
Орхих нь: тээврийн хэрэгслийн гадна талд зорчиж буй хүн – (h) тодорхойлолтыг хар.
(h) Тээврийн хэрэгслийн гадна талд зорчиж буй хүн гэж тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж яваа боловч жолооч буюу зорчигчид ердийн үед зориулагдсан хэсэг, эсвэл ачаа тээвэрлэхэд зориулагдсан хэсэгт байрлаагүй аливаа хүнийг хэлнэ.
Орох нь: (дараах хэсэг дээр зорчиж буй) хүн: их бие, бампер [хаалт], гадна талаас зүүгдсэн, дээвэр (тавиур), хажуугийн гишгүүр, гишгүүр.
(i) Унадаг дугуй гэж зөвхөн дөрөөгөөр хөдөлдөг газрын аливаа тээврийн хэрэгслийг хэлнэ.
Орох нь: хоёр дугуйтай унадаг дугуй, гурван дугуйтай унадаг дугуй.
Орхих нь: моторт унадаг дугуй – (k) тодорхойлолтыг хар.
(j) Дугуйчин гэж унадаг дугуй унаж яваа, эсвэл түүнд залгасан шаахай буюу чиргүүлд сууж яваа аливаа хүнийг хэлнэ.
(k) Мотоцикл гэж нэг буюу хоёр суудалтай, заримдаа хажуугийн шаахайг тогтоох зориулалт бүхий гуравдагч дугуйтай, хоёр дугуйт моторт тээврийн хэрэгслийг хэлнэ. Шаахай нь мотоциклийн бүрэлдэхүүн хэсэг.
Орох нь:
Орхих нь: моторт гурван дугуйт – (m) тодорхойлолтыг хар.
(l) Мотоциклчин гэж мотоцикл унаж яваа, эсвэл түүнд залгасан шаахай буюу чиргүүлд сууж яваа аливаа хүнийг хэлнэ.
(m) Гурван дугуйт моторт тээврийн хэрэгсэл гэж голчлон зам дээр хэрэглэх зориулалттай моторт гурван дугуйтыг хэлнэ.
Орох нь:
Орхих нь:
(n) Суудлын машин [автомашин] гэж голчлон 10 хүртэлх хүн тээвэрлэх зориулалттай дөрвөн дугуйт моторт тээврийн хэрэгслийг хэлнэ. Суудлын машинд чирэгдэж буй чиргүүл буюу амьдрах зориулалтын трейлерийг уг машины нэг хэсэг гэж үзнэ.
Орох нь: микроавтобус.
(o) Моторт тээврийн хэрэгсэл буюу тээврийн хэрэгсэл гэдэг нь олон төрлийн тээврийн хэрэгслийг хэлж болно. Зохих кодыг тогтоохын тулд эдгээр нэр томъёог тухайн орон нутагт хэрхэн хэрэглэдгийг тодруулах хэрэгтэй. Хэрэв нэр томъёог хоёрдмол утгатай хэрэглэсэн бол “тодорхойгүй” гэсэн кодыг хэрэглэнэ. Тээврийн хэрэгсэлд чирэгдэж буй чиргүүл буюу амьдрах зориулалтын трейлерийг уг тээврийн хэрэгслийн нэг хэсэг гэж үзнэ.
(p) Пикап буюу фургон гэж голчлон ачаа тээвэрлэх зориулалттай, жин нь тухайн оронд хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэлд ангилах хязгаараас бага, тусгай жолооны үнэмлэх шаардахгүй дөрөв буюу зургаан дугуйт моторт тээврийн хэрэгслийг хэлнэ.
(q) Хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэл гэж голчлон ачаа тээвэрлэх зориулалттай, ачаагүй үеийн жингээрээ (ихэвчлэн 3500 kg-аас дээш) тухайн оронд хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэлд ангилах шалгуурыг хангасан, тусгай жолооны үнэмлэх шаарддаг моторт тээврийн хэрэгслийг хэлнэ.
(r) Автобус гэж голчлон 10-аас дээш хүн тээвэрлэх зориулалтаар хийсэн буюу тохируулсан, тусгай жолооны үнэмлэх шаарддаг моторт тээврийн хэрэгслийг хэлнэ.
Орох нь: хот хоорондын автобус.
(s) Галт тэрэг буюу төмөр замын тээврийн хэрэгсэл гэж төмөр замаар зорчих зориулалттай, вагон залгасан буюу залгаагүй аливаа хэрэгслийг хэлнэ.
Орох нь:
Орхих нь: нийтийн гудамж буюу замын нэг хэсэг болох зурвасаар зорчдог гэж заасан хот хоорондын цахилгаан галт тэрэг [трамвай] – (t) тодорхойлолтыг хар.
(t) Трамвай гэж голчлон хот дотор хүн тээвэрлэх зориулалттай, ашиглагддаг, рельсэн замаар явдаг, ихэвчлэн замын хөдөлгөөний ердийн дохиогоор зохицуулагддаг, голчлон замын зорчих хэсгийн нэг хэсэг болох зурвасаар зорчдог хэрэгслийг хэлнэ. Трамвайд чирэгдэж буй чиргүүлийг трамвайн нэг хэсэг гэж үзнэ.
Орох нь:
(u) Үйлдвэрлэлийн талбайд голчлон хэрэглэх тусгай тээврийн хэрэгсэл гэж үйлдвэрлэл буюу худалдааны байгууллагын барилга, талбай дотор голчлон ашиглах зориулалттай моторт тээврийн хэрэгслийг хэлнэ.
Орох нь:
(v) Хөдөө аж ахуйд голчлон хэрэглэх тусгай тээврийн хэрэгсэл гэж фермийн аж ахуй, хөдөө аж ахуй (цэцэрлэгийн аж ахуй)-д, тухайлбал газар боловсруулах, тариа ургамал арчлах, ургац хураах, фермд материал тээвэрлэхэд тусгайлан зориулсан моторт тээврийн хэрэгслийг хэлнэ.
Орох нь:
(w) Барилгын зориулалтын тусгай тээврийн хэрэгсэл гэж зам, барилга болон бусад байгууламжийг барих (ба нураах)-д тусгайлан зориулсан моторт тээврийн хэрэгслийг хэлнэ.
Орох нь:
(x) Газар сайгүй явагч тусгай тээврийн хэрэгсэл гэж бартаатай буюу зөөлөн хөрстэй газар, эсвэл цасан дээгүүр явах чадвартай тусгай загварын моторт тээврийн хэрэгслийг хэлнэ. Тусгай загварын жишээ нь өндөрлөсөн их бие, тусгай дугуй ба хаймар, гинжит явах эд анги, агаарын дэрэн дээр тулгуурлах зэрэг юм.
Орох нь:
Орхих нь: задгай усан дээрх агаарын дэрт хөлөг – (y) тодорхойлолтыг хар.
(y) Усан замын тээврийн хэрэгсэл гэж зорчигч буюу эд барааг усаар тээвэрлэх аливаа хэрэгслийг хэлнэ.
Орох нь: агаарын дэрт хөлөг ӨЗГ.
(z) Агаарын тээврийн хэрэгсэл гэж зорчигч буюу эд барааг агаараар тээвэрлэх аливаа хэрэгслийг хэлнэ.
Зам тээврийн ослын ангилал, кодлох удирдамж:
1. Хэрэв ослыг замын хөдөлгөөний эсвэл замын хөдөлгөөний бус осол гэж тодруулаагүй бол түүнийг дараах байдлаар тооцно: V10–V82 ба V87 ангилалд ангилах боломжтой бол замын хөдөлгөөний осол; V83–V86 ангилалд ангилах боломжтой бол замын хөдөлгөөний бус осол. Эдгээр ангилалд хохирогч нь явган зорчигч, эсвэл голчлон замаас гадуур явах зориулалттай тээврийн хэрэгсэлд явж байсан хүн байна.
2. Нэгээс олон төрлийн тээврийн хэрэгсэл оролцсон осол бүртгэгдсэн бол дараах тэргүүлэх дарааллыг баримтална:
3. Хэрэв зам тээврийн ослын тайлбарт хохирогчийг тээврийн хэрэгсэлд явж байсан гэж заагаагүй бөгөөд хохирогчийг: дарагдаж гэмтсэн, чирэгдсэн, цохигдсон, шархадсан, амь үрэгдсэн, цохигдож унасан, дээгүүр нь дайрч гарсан гэж тодорхойлсон бөгөөд энэ нь аливаа тээврийн хэрэгслээр, үүнд: унаж явсан амьтан, амьтан хөллөсөн хөсөг, унадаг дугуй, бульдозер, автобус, суудлын машин, мотоцикл, моторт гурван дугуйт, пикап (ачааны машин), амралт зугаалгын тээврийн хэрэгсэл, трамвай, трактор, галт тэрэг, трамвай, ачааны машин, фургон зэргээр болсон бол хохирогчийг явган зорчигч гэж ангилна (V01–V09 ангилал).
4. Хэрэв зам тээврийн ослын тайлбарт хохирогчийн үүргийг заагаагүй, тухайлбал: онгоцны, унадаг дугуйн, завины, бульдозерийн, автобусны, суудлын машины, мотоциклийн, моторт гурван дугуйтын, пикап (ачааны машин)-ын, амралт зугаалгын тээврийн хэрэгслийн, сансрын хөлгийн, трамвайн, тракторын, галт тэрэгний, трамвайн, ачааны машины, фургоны, усан замын тээврийн хэрэгслийн осол, мөргөлдөөн, эвдрэл, сүйрэл ӨЗГ гэсэн бол хохирогчийг дурдсан тээврийн хэрэгсэлд явж байсан хүн буюу унаач гэж ангилна.
Хэрэв нэгээс олон тээврийн хэрэгслийг дурдсан бол тэдгээр нь ижил төрлийн биш л бол хохирогчийг аль тээврийн хэрэгсэлд явж байсныг таамаглаж болохгүй. Харин дээрх 2-р тайлбарт заасан тэргүүлэх дарааллыг харгалзан V87–V88, V90–V94, V95–V97 зохих ангилалд кодлоно.
5. Хэрэв тээврийн хэрэгсэл (моторт)(моторгүй): эргэлтэд багтаж чадаагүй; (дараах шалтгаанаар) жолоодлого алдсан: дугуй хагарсан [дугуй тэсэрсэн], жолооч унтсан, жолооч анхааралгүй байсан, хурд хэтрүүлсэн, механик эд анги эвдэрсэн зэрэг зам тээврийн осол улмаар мөргөлдөөнд хүргэсэн бол ослыг мөргөлдөөн гэж ангилна.
Хэрэв мөргөлдөөнөөс бусад осол болсон бол түүнийг оролцсон тээврийн хэрэгслийн төрлөөр нь мөргөлдөөнгүй осол гэж ангилна.
6. Хэрэв хөдөлгөөнд байгаа тээврийн хэрэгсэл оролцсон зам тээврийн осол, тухайлбал хөдөлгөөнд байгаа тээврийн хэрэгслийн: ялгаруулсан утааны хийнд санамсаргүй хордох; аль нэг хэсэг нь эвдрэх; аль нэг хэсэг нь дэлбэрэх; түүнээс унах, үсрэх буюу санамсаргүй түлхэгдэж унах; дотор нь гал гарах; дотор нь буюу дээр нь шидсэн зүйлд оногдох; аль нэг хэсэг буюу доторх зүйл рүү нь шидэгдэж гэмтэх; хөдөлгөөнт хэсэгт нь гэмтэх; дотор нь буюу дээр нь зүйл унах зэрэг нь улмаар мөргөлдөөнд хүргэсэн бол ослыг мөргөлдөөн гэж ангилна.
Хэрэв мөргөлдөөнөөс бусад осол болсон бол түүнийг оролцсон тээврийн хэрэгслийн төрлөөр нь мөргөлдөөнгүй осол гэж ангилна.
7. Газрын тээврийн хэрэгслийн дараах байдлаар тодорхойлсон осол: