Neurodevelopmental disorders
Мэдрэлийн хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг, оюуны, хөдөлгөөний, хэлний буюу нийгмийн тодорхой үйл ажиллагааг эзэмших ба гүйцэтгэхэд ихээхэн бэрхшээлтэй байх зан төрхийн ба танин мэдэхүйн эмгэгүүд юм. Хөгжлийн үед үүсч болох сэтгэцийн ба зан төрхийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) зан төрхийн ба танин мэдэхүйн дутагдал байдаг ч энэ бүлэгт зөвхөн гол шинж нь мэдрэлийн хөгжлийн шинжтэй эмгэгүүдийг хамааруулна. Мэдрэлийн хөгжлийн эмгэгийн таамаглаж буй шалтгаан нь нарийн төвөгтэй бөгөөд олон тохиолдолд тодорхойгүй байдаг.
Тодорхойлолт
Хөдөлгөөний зохицолын хөгжлийн эмгэг нь том ба нарийн хөдөлгөөний ур чадварыг эзэмших нь мэдэгдэхүйц хоцрох, мөн хөдөлгөөний гүйцэтгэл болхи, удаан буюу оновчгүй байхаар илэрдэг зохицсон хөдөлгөөний ур чадварын гүйцэтгэл алдагдах шинжээр илэрдэг эмгэг юм. Зохицсон хөдөлгөөний ур чадвар нь тухайн хүний он цагийн нас ба оюуны үйл ажиллагааны түвшинд хүлээгдэхээс илт доогуур байна. Зохицсон хөдөлгөөний ур чадварын бэрхшээл хөгжлийн үед эхэлдэг бөгөөд ихэвчлэн бага насны эхэн үеэс илэрхий болно. Зохицсон хөдөлгөөний ур чадварын бэрхшээл нь үйл ажиллагаанд мэдэгдэхүйц ба байнгын хязгаарлалт (жишээ нь, өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа, сургуулийн хичээл, мэргэжлийн ба чөлөөт цагийн үйл ажиллагаанд) үүсгэнэ. Зохицсон хөдөлгөөний ур чадварын бэрхшээл нь зөвхөн мэдрэлийн тогтолцооны өвчин, яс-булчингийн тогтолцоо буюу холбох эдийн өвчин, мэдрэхүйн алдагдлаас шалтгаалаагүй бөгөөд оюуны хөгжлийн эмгэгээр илүү сайн тайлбарлагдахгүй.
Developmental motor coordination disorder is characterised by a significant delay in the acquisition of gross and fine motor skills and impairment in the execution of coordinated motor skills that manifest in clumsiness, slowness, or inaccuracy of motor performance. Coordinated motor skills are markedly below that expected given the individual's chronological age and level of intellectual functioning. Onset of coordinated motor skills difficulties occurs during the developmental period and is typically apparent from early childhood. Coordinated motor skills difficulties cause significant and persistent limitations in functioning (e.g. in activities of daily living, school work, and vocational and leisure activities). Difficulties with coordinated motor skills are not solely attributable to a Disease of the Nervous System, Disease of the Musculoskeletal System or Connective Tissue, sensory impairment, and not better explained by a Disorder of Intellectual Development.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код