Insomnia disorders
Нойргүйдлийн эмгэгүүд нь унтах хангалттай боломж ба нөхцөл байгаа хэдий ч нойронд орох, нойрны үргэлжлэх хугацаа, нойрны тасралтгүй байдал буюу чанарын талаар удаан үргэлжилсэн бэрхшээлтэй байна гэсэн зовиураар илэрч, өдрийн цагаар ямар нэг хэлбэрийн үйл ажиллагааны алдагдалд хүргэнэ. Өдрийн шинж тэмдэгт ихэвчлэн ядрах, сэтгэл санаа гутрах буюу цочромтгой байх, ерөнхийдөө алжааж чилээрхэх ба танин мэдэхүйн алдагдал орно. Өдрийн цагийн үйл ажиллагааны алдагдалгүйгээр нойртой холбоотой шинж тэмдэг илэрхийлж буй хүнийг нойргүйдлийн эмгэгтэй гэж үзэхгүй.
Холбоотой контент
Тодорхойлолт
Богино хугацааны нойргүйдэл нь унтах хангалттай боломж ба нөхцөл байгаа хэдий ч 3 сараас бага хугацаанд үргэлжилсэн, нойронд орох буюу нойроо хадгалахад бэрхшээлтэй байхаар илэрдэг бөгөөд энэ нь нойронд ерөнхийдөө сэтгэл ханамжгүй байх ба өдрийн цагаар ямар нэг хэлбэрийн үйл ажиллагааны алдагдалд хүргэнэ. Өдрийн шинж тэмдэгт ихэвчлэн ядрах, сэтгэл санаа гутрах буюу цочромтгой байх, ерөнхийдөө алжааж чилээрхэх ба танин мэдэхүйн алдагдал орно. Өдрийн цагийн үйл ажиллагааны алдагдалгүйгээр нойртой холбоотой шинж тэмдэг илэрхийлж буй хүнийг нойргүйдлийн эмгэгтэй гэж үзэхгүй. Хэрэв нойргүйдэл нь унтах-сэрэхийн өөр эмгэг, сэтгэцийн эмгэг, өөр биеийн эмгэг буюу бодис эсвэл эмийн шалтгаант бол нойргүйдэл нь эмнэлзүйн анхаарлын бие даасан төвд байгаа тохиолдолд л богино хугацааны нойргүйдэл гэж оношилно.
Short-term insomnia is characterised by difficulty initiating or maintaining sleep of less than 3 months duration that occurs despite adequate opportunity and circumstances for sleep and results in general sleep dissatisfaction and some form of daytime impairment. Daytime symptoms typically include fatigue, depressed mood or irritability, general malaise, and cognitive impairment. Individuals who report sleep related symptoms in the absence of daytime impairment are not regarded as having an insomnia disorder. If the insomnia is due to another sleep-wake disorder, a mental disorder, another medical condition, or a substance or medication, short-term insomnia should only be diagnosed if the insomnia is an independent focus of clinical attention.
ICD-10-тай харгалзах код