Secondary mental or behavioural syndromes associated with disorders or diseases classified elsewhere
Энэ бүлэгт өгүүлэмж, бодит үзлэг буюу лабораторийн шинжилгээний үр дүнгийн нотолгоонд үндэслэн сэтгэцийн ба зан төрхийн эмгэгт ангилаагүй биеийн эмгэгийн шууд эмгэг физиологийн үр дагавар гэж үзсэн, тод илэрсэн сэтгэлзүйн буюу зан төрхийн шинж тэмдгээр илэрдэг хамшинжүүд хамаарна. Шинж тэмдгүүд нь дэмийрэл буюу сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэгээр тайлбарлагдахгүй бөгөөд хүнд биеийн эмгэгт сэтгэлзүйн замаар үүссэн хариу урвал биш байна (жишээ нь, амь насанд аюултай өвчний онош тавигдсаны хариуд үүссэн дасан зохицохын эмгэг буюу сэтгэл түгшилтийн шинж тэмдэг). Сэтгэлзүйн ба зан төрхийн шинж тэмдэг нь эмнэлзүйн тусгай анхаарал шаардахуйц хүнд байвал эдгээр ангиллыг үндсэн гэж таамагласан эмгэг буюу өвчний оношийн зэрэгцээ нэмж ашиглана.
Тодорхойлолт
Өгүүлэмж, бодит үзлэг буюу лабораторийн шинжилгээний үр дүнгийн нотолгоонд үндэслэн сэтгэцийн ба зан төрхийн эмгэгт ангилаагүй эрүүл мэндийн байдал буюу гэмтлийн шууд эмгэг физиологийн үр дагавар гэж үзсэн (жишээ нь, тархины хавдрын шалтгаант танин мэдэхүйн өөрчлөлт), мэдрэл-танин мэдэхүйн аль нэг тодорхой эмгэгийн оношийн шаардлагыг хангахгүй, танин мэдэхүйн илэрхий шинж бүхий хамшинж. Танин мэдэхүйн шинж тэмдэг нь эмнэлзүйн тусгай анхаарал шаардахуйц хүнд байвал энэ ангиллыг үндсэн гэж таамагласан эмгэг буюу өвчний оношийн зэрэгцээ нэмж ашиглана.
A syndrome that involves significant cognitive features that do not fulfill the diagnostic requirements of any of the specific neurocognitive disorders and are judged to be a direct pathophysiological consequence of a health condition or injury not classified under mental and behavioural disorders (e.g., cognitive changes due to a brain tumour), based on evidence from the history, physical examination, or laboratory findings. This category should be used in addition to the diagnosis for the presumed underlying disorder or disease when the cognitive symptoms are sufficiently severe to warrant specific clinical attention.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан