Secondary mental or behavioural syndromes associated with disorders or diseases classified elsewhere
Энэ бүлэгт өгүүлэмж, бодит үзлэг буюу лабораторийн шинжилгээний үр дүнгийн нотолгоонд үндэслэн сэтгэцийн ба зан төрхийн эмгэгт ангилаагүй биеийн эмгэгийн шууд эмгэг физиологийн үр дагавар гэж үзсэн, тод илэрсэн сэтгэлзүйн буюу зан төрхийн шинж тэмдгээр илэрдэг хамшинжүүд хамаарна. Шинж тэмдгүүд нь дэмийрэл буюу сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэгээр тайлбарлагдахгүй бөгөөд хүнд биеийн эмгэгт сэтгэлзүйн замаар үүссэн хариу урвал биш байна (жишээ нь, амь насанд аюултай өвчний онош тавигдсаны хариуд үүссэн дасан зохицохын эмгэг буюу сэтгэл түгшилтийн шинж тэмдэг). Сэтгэлзүйн ба зан төрхийн шинж тэмдэг нь эмнэлзүйн тусгай анхаарал шаардахуйц хүнд байвал эдгээр ангиллыг үндсэн гэж таамагласан эмгэг буюу өвчний оношийн зэрэгцээ нэмж ашиглана.
Тодорхойлолт
Өгүүлэмж, бодит үзлэг буюу лабораторийн шинжилгээний үр дүнгийн нотолгоонд үндэслэн сэтгэцийн ба зан төрхийн эмгэгт ангилаагүй эмгэг буюу өвчний шууд эмгэг физиологийн үр дагавар гэж үзсэн, тод илэрсэн үл ялих зовлонт бодол, албадмал үйлдэл, эд зүйл хуримтлуулах, арьсаа ухаж шалбалах, үсээ зулгаах, биед чиглэсэн бусад давтагдмал зан үйл, эсвэл үл ялих зовлонт үзэгдлийн буюу түүнтэй холбоотой эмгэгт онцлог бусад шинж тэмдгээр илэрдэг хамшинж. Шинж тэмдгүүд нь дэмийрэл буюу сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэгээр тайлбарлагдахгүй бөгөөд хүнд биеийн эмгэгт сэтгэлзүйн замаар үүссэн хариу урвал биш байна (жишээ нь, амь насанд аюултай онош тавигдсаны хариуд бодол давтан эргэцүүлэх). Үл ялих зовлонт үзэгдлийн буюу түүнтэй холбоотой шинж тэмдэг нь эмнэлзүйн тусгай анхаарал шаардахуйц хүнд байвал энэ ангиллыг үндсэн гэж таамагласан эмгэг буюу өвчний оношийн зэрэгцээ нэмж ашиглана.
A syndrome characterised by the presence of prominent obsessions, compulsions, hoarding, skin picking, hair pulling, other body-focused repetitive behaviours, or other symptoms characteristic of obsessive-compulsive and related disorder that is judged to be the direct pathophysiological consequence of a disorder or disease not classified under Mental and behavioural disorders, based on evidence from the history, physical examination, or laboratory findings. The symptoms are not accounted for by Delirium or by another Mental and behavioural disorder, and are not a psychologically mediated response to a severe medical condition (e.g., repetitive ruminations in response to a life-threatening diagnosis). This category should be used in addition to the diagnosis for the presumed underlying disorder or disease when the obsessive-compulsive or related symptoms are sufficiently severe to warrant specific clinical attention.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код