Secondary mental or behavioural syndromes associated with disorders or diseases classified elsewhere
Энэ бүлэгт өгүүлэмж, бодит үзлэг буюу лабораторийн шинжилгээний үр дүнгийн нотолгоонд үндэслэн сэтгэцийн ба зан төрхийн эмгэгт ангилаагүй биеийн эмгэгийн шууд эмгэг физиологийн үр дагавар гэж үзсэн, тод илэрсэн сэтгэлзүйн буюу зан төрхийн шинж тэмдгээр илэрдэг хамшинжүүд хамаарна. Шинж тэмдгүүд нь дэмийрэл буюу сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэгээр тайлбарлагдахгүй бөгөөд хүнд биеийн эмгэгт сэтгэлзүйн замаар үүссэн хариу урвал биш байна (жишээ нь, амь насанд аюултай өвчний онош тавигдсаны хариуд үүссэн дасан зохицохын эмгэг буюу сэтгэл түгшилтийн шинж тэмдэг). Сэтгэлзүйн ба зан төрхийн шинж тэмдэг нь эмнэлзүйн тусгай анхаарал шаардахуйц хүнд байвал эдгээр ангиллыг үндсэн гэж таамагласан эмгэг буюу өвчний оношийн зэрэгцээ нэмж ашиглана.
ICD-10-тай харгалзах код