Secondary mental or behavioural syndromes associated with disorders or diseases classified elsewhere
Энэ бүлэгт өгүүлэмж, бодит үзлэг буюу лабораторийн шинжилгээний үр дүнгийн нотолгоонд үндэслэн сэтгэцийн ба зан төрхийн эмгэгт ангилаагүй биеийн эмгэгийн шууд эмгэг физиологийн үр дагавар гэж үзсэн, тод илэрсэн сэтгэлзүйн буюу зан төрхийн шинж тэмдгээр илэрдэг хамшинжүүд хамаарна. Шинж тэмдгүүд нь дэмийрэл буюу сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэгээр тайлбарлагдахгүй бөгөөд хүнд биеийн эмгэгт сэтгэлзүйн замаар үүссэн хариу урвал биш байна (жишээ нь, амь насанд аюултай өвчний онош тавигдсаны хариуд үүссэн дасан зохицохын эмгэг буюу сэтгэл түгшилтийн шинж тэмдэг). Сэтгэлзүйн ба зан төрхийн шинж тэмдэг нь эмнэлзүйн тусгай анхаарал шаардахуйц хүнд байвал эдгээр ангиллыг үндсэн гэж таамагласан эмгэг буюу өвчний оношийн зэрэгцээ нэмж ашиглана.
Тодорхойлолт
Кататонийн хоёрдогч хамшинж нь сэтгэц хөдөлгөөний идэвх буурах, нэмэгдэх буюу хэвийн бус байхын хэд хэдэн шинж тэмдэг зэрэг илрэх шинжээр илэрдэг, голчлон сэтгэц хөдөлгөөний хямралаас бүрдэх хамшинж бөгөөд сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн эмгэгт ангилаагүй биеийн эмгэгийн шууд эмгэг физиологийн үр дагавар болж үүснэ. Кататонитой холбоотой байж болох биеийн эмгэгийн жишээнд чихрийн шижингийн кетоацидоз, хиперкальцеми, элэгний энцефалопати, гомоцистинури, хавдар, толгойн гэмтэл, тархины судасны өвчин ба энцефалит орно.
Secondary catatonia syndrome is a syndrome of primarily psychomotor disturbances, characterized by the co-occurrence of several symptoms of decreased, increased, or abnormal psychomotor activity, which occurs as a direct pathophysiological consequence of a medical condition not classified under Mental, Behavioural or Neurodevelopmental Disorders. Examples of medical conditions that may be associated with Catatonia include diabetic ketoacidosis, hypercalcaemia, hepatic encephalopathy, homocystinuria, neoplasms head trauma, cerebrovascular disease, and encephalitis.
Кодлох заавар (Coding note)
Хэрэв аливаа үндсэн эмгэг мэдэгдэж байгаа бөгөөд түүнийг тодотгохыг хүсвэл нэмэлт код ашиглана.
Use additional code, if desired, for any underlying disorder if known.
ICD-10-тай харгалзах код