Factitious disorders
Зохиомол эмгэг нь өөртөө буюу өөр хүнд, ихэвчлэн асрамжид буй хүүхдэд эмнэлгийн, сэтгэлзүйн буюу зан төрхийн шинж ба шинж тэмдэг эсвэл гэмтлийг санаатайгаар дүр эсгэх, хуурамчаар бүрдүүлэх, үүсгэх буюу хүндрүүлэхээр илэрдэг бөгөөд тогтоогдсон хууран мэхлэлттэй холбоотой. Өмнө нь байсан эмгэг буюу өвчин байж болох боловч тухайн хүн байгаа шинж тэмдгийг санаатайгаар хүндрүүлэх, эсвэл нэмэлт шинж тэмдгийг хуурамчаар бүрдүүлэх буюу үүсгэнэ. Зохиомол эмгэгтэй хүмүүс дүр эсгэсэн, хуурамчаар бүрдүүлсэн буюу өөрөө үүсгэсэн шинж, шинж тэмдэг буюу гэмтэлд үндэслэн эмчилгээ хайх, эсвэл өөр аргаар өөрийгөө буюу өөр хүнийг өвчтэй, гэмтсэн буюу чадвар алдагдсан мэтээр харуулна. Хууран мэхлэх зан үйл нь зөвхөн илэрхий гадны шагнал урамшуулал буюу ашиг сонирхлоор (жишээ нь, хөгжлийн бэрхшээлийн тэтгэмж авах буюу эрүүгийн хариуцлагаас зайлсхийх) өдөөгдөөгүй байна. Энэ нь илэрхий гадны шагнал урамшуулал буюу ашиг сонирхол зан үйлийг өдөөдөг санаатайгаар баашлахаас ялгаатай.
Тодорхойлолт
Өөртөө үүсгэсэн зохиомол эмгэг нь эмнэлгийн, сэтгэлзүйн буюу зан төрхийн шинж ба шинж тэмдэг эсвэл гэмтлийг дүр эсгэх, хуурамчаар бүрдүүлэх буюу үүсгэхээр илэрдэг бөгөөд тогтоогдсон хууран мэхлэлттэй холбоотой. Хэрэв өмнө нь байсан эмгэг буюу өвчин байгаа бол тухайн хүн байгаа шинж тэмдгийг санаатайгаар хүндрүүлэх, эсвэл нэмэлт шинж тэмдгийг хуурамчаар бүрдүүлэх буюу үүсгэнэ. Тухайн хүн дүр эсгэсэн, хуурамчаар бүрдүүлсэн буюу өөрөө үүсгэсэн шинж, шинж тэмдэг буюу гэмтэлд үндэслэн эмчилгээ хайх, эсвэл өөр аргаар өөрийгөө өвчтэй, гэмтсэн буюу чадвар алдагдсан мэтээр харуулна. Хууран мэхлэх зан үйл нь зөвхөн илэрхий гадны шагнал урамшуулал буюу ашиг сонирхлоор (жишээ нь, хөгжлийн бэрхшээлийн тэтгэмж авах буюу эрүүгийн хариуцлагаас зайлсхийх) өдөөгдөөгүй байна. Энэ нь илэрхий гадны шагнал урамшуулал буюу ашиг сонирхол зан үйлийг өдөөдөг санаатайгаар баашлахаас ялгаатай
Factitious disorder imposed on self is characterised by feigning, falsifying, or inducing medical, psychological, or behavioural signs and symptoms or injury associated with identified deception. If a pre-existing disorder or disease is present, the individual intentionally aggravates existing symptoms or falsifies or induces additional symptoms. The individual seeks treatment or otherwise presents himself or herself as ill, injured, or impaired based on the feigned, falsified, or self-induced signs, symptoms, or injuries. The deceptive behaviour is not solely motivated by obvious external rewards or incentives (e.g., obtaining disability payments or evading criminal prosecution). This is in contrast to Malingering, in which obvious external rewards or incentives motivate the behaviour
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код