Factitious disorders
Зохиомол эмгэг нь өөртөө буюу өөр хүнд, ихэвчлэн асрамжид буй хүүхдэд эмнэлгийн, сэтгэлзүйн буюу зан төрхийн шинж ба шинж тэмдэг эсвэл гэмтлийг санаатайгаар дүр эсгэх, хуурамчаар бүрдүүлэх, үүсгэх буюу хүндрүүлэхээр илэрдэг бөгөөд тогтоогдсон хууран мэхлэлттэй холбоотой. Өмнө нь байсан эмгэг буюу өвчин байж болох боловч тухайн хүн байгаа шинж тэмдгийг санаатайгаар хүндрүүлэх, эсвэл нэмэлт шинж тэмдгийг хуурамчаар бүрдүүлэх буюу үүсгэнэ. Зохиомол эмгэгтэй хүмүүс дүр эсгэсэн, хуурамчаар бүрдүүлсэн буюу өөрөө үүсгэсэн шинж, шинж тэмдэг буюу гэмтэлд үндэслэн эмчилгээ хайх, эсвэл өөр аргаар өөрийгөө буюу өөр хүнийг өвчтэй, гэмтсэн буюу чадвар алдагдсан мэтээр харуулна. Хууран мэхлэх зан үйл нь зөвхөн илэрхий гадны шагнал урамшуулал буюу ашиг сонирхлоор (жишээ нь, хөгжлийн бэрхшээлийн тэтгэмж авах буюу эрүүгийн хариуцлагаас зайлсхийх) өдөөгдөөгүй байна. Энэ нь илэрхий гадны шагнал урамшуулал буюу ашиг сонирхол зан үйлийг өдөөдөг санаатайгаар баашлахаас ялгаатай.
Тодорхойлолт
Бусдад үүсгэсэн зохиомол эмгэг нь өөр хүнд, ихэвчлэн асрамжид буй хүүхдэд эмнэлгийн, сэтгэлзүйн буюу зан төрхийн шинж ба шинж тэмдэг эсвэл гэмтлийг дүр эсгэх, хуурамчаар бүрдүүлэх буюу үүсгэхээр илэрдэг бөгөөд тогтоогдсон хууран мэхлэлттэй холбоотой. Хэрэв нөгөө хүнд өмнө нь байсан эмгэг буюу өвчин байгаа бол тухайн хүн байгаа шинж тэмдгийг санаатайгаар хүндрүүлэх, эсвэл нэмэлт шинж тэмдгийг хуурамчаар бүрдүүлэх буюу үүсгэнэ. Тухайн хүн дүр эсгэсэн, хуурамчаар бүрдүүлсэн буюу үүсгэсэн шинж, шинж тэмдэг буюу гэмтэлд үндэслэн нөгөө хүнд эмчилгээ хайх, эсвэл өөр аргаар түүнийг өвчтэй, гэмтсэн буюу чадвар алдагдсан мэтээр харуулна. Хууран мэхлэх зан үйл нь зөвхөн илэрхий гадны шагнал урамшуулал буюу ашиг сонирхлоор (жишээ нь, хөгжлийн бэрхшээлийн тэтгэмж авах буюу хүүхэд эсвэл ахмад настны эсрэг хүчирхийллийн төлөө эрүүгийн хариуцлагаас зайлсхийх) өдөөгдөөгүй байна.
Factitious disorder imposed on another is characterised by feigning, falsifying, or inducing medical, psychological, or behavioural signs and symptoms or injury in another person, most commonly a child dependent, associated with identified deception. If a pre-existing disorder or disease is present in the other person, the individual intentionally aggravates existing symptoms or falsifies or induces additional symptoms. The individual seeks treatment for the other person or otherwise presents him or her as ill, injured, or impaired based on the feigned, falsified, or induced signs, symptoms, or injuries. The deceptive behaviour is not solely motivated by obvious external rewards or incentives (e.g., obtaining disability payments or avoiding criminal prosecution for child or elder abuse).
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Бусдад үүсгэсэн зохиомол эмгэгийн оношийг шинж тэмдэгтэй хэмээн танилцуулагдаж буй хүнд бус, харин өөр хүнд шинж тэмдгийг дүр эсгэн үзүүлж, хуурамчаар бүрдүүлж буюу өдөөж буй хүнд тавина. Заримдаа тухайн хүн шинж тэмдгийг өөр хүнд бус, харин гэрийн тэжээвэр амьтанд өдөөж буюу хуурамчаар бүрдүүлдэг.
The diagnosis of Factitious Disorder Imposed on Another is assigned to the individual who is feigning, falsifying or inducing the symptoms in another person, not to the person who is presented as having the symptoms. Occasionally the individual induces or falsifies symptoms in a pet rather than in another person.
ICD-10-тай харгалзах код